Каддафийн хайртай бүсгүй шоронд алагджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Каддафийн хайртай бүсгүй шоронд алагджээ

Муамар Каддафийн захиргааны он жилүүдэд хамгийн алдартай байсан сэтгүүлч, телевизийн хөтлөгч Галя аль-Мисрати гэдэг эмэгтэй шоронд алагдлаа гэж “Аль-Арабийя” телевиз мэдээлсэн байна.

Түүний танил телевизийн сэтгүүлч эмэгтэйчүүдийн хэлснээр тэрээр Каддафид сайнаар ханддаг хэвээр үлдсэн бөгөөд өөрийн байр сууринаасаа ухраагүй, шинэ засгийг эрс шүүмжилж, хурандаагийн өшөөг авна гэж хэлж байснаас болж түүнийг хөнөөсөн бололтой.

Галя аль-Мисрати хамгийн сүүлд телевизийн камерийн өмнө арванхоёрдугаар сарын 30-нд харагдсан. Тэрээр гартаа өдөр цагийг тэмдэглэсэн хуудас барьсан байсан бөгөөд юу ч хэлээгүй. Нүүрэнд нь зодуулсан ул мөр харагдаж байжээ. Тэр зураглалыг харсан хүмүүс аль-Мисратийн хэлийг нь огтолсон байх гэж ярьж байжээ. Түүнийг Каддафийн эсрэг бослого гарсны нэг жилийн ойгоор энэ сарын 17-нд хөнөөсөн гэж хэлж байна. Ливийн эрх баригчид энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж