Буддын баримлуудыг устгажээ

Хуучирсан мэдээ: 2012.02.21-нд нийтлэгдсэн

Буддын баримлуудыг устгажээ

Мальдивын арлуудад гарсан улс төрийн үймээний үеэр исламистууд Үндэсний музейг нь дайрч эзлээд Буддагийн баримлын цуглуулгын 30 баримлуудыг сүйтгэн устгасан байлаа. “AsiaNews” агентлаг энэ талаар мэдээлснийг бусад агентлагууд дамжуулж байна.

Энэ байж боломгүй вандализмын үйлдлийг цагдаагийнхан мөрдөж байгаа ч музейд халдсан хүмүүсээс нэгийг ч олж илрүүлсэнгүй. Буддын урлагийн сүйтгэгдсэн сонгодог бүтээлүүдийн дотор  IX зуунд хамаарагдах зургаан нүүрт Буддагийн баримал, шүрэн чулуугаар хийсэн, 1950-иад оны үед Тоддо арлаас олдсон 50 Thoddooм-ийн гэх Буддагийн толгой оржээ. Толгойн баримал нь VI зуунд хамаарна.

“Цуглуулга бүтнээрээ сүйдсэн” гэж Үндэсний музейн захирал Али Вахид хэлж байна. “Исламын түүхийн өмнөх бүхэл бүтэн үеийн түүх устлаа” гэж эрдэмтэн харамсч байна.

Өнгөрсөн сард Энэтхэгийн далай дахь Мальдивын ольтригт нийгэм, улс төрийн хурцатмал байдал үүсч, исламуудын бүлэглэл төрийн эргэлтийг хоёрдугаар сарын 7-нд хийсэн. Үймээнээс болж анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Мохамед Нашид огцорсон юм.

Мале хотын Үндэсний музейд халдсан нь Афганистаны Бамиан дахь Буддагийн асар том хөшөөг талибууд 2001 оны эхээр устган сүйтгэсэн үеийг санагдуулж байна гэж AsiaNews агентлагийн мэдээнд өгүүлжээ.

 Жуулчлалын ольтриг гэж нэрлэгдэж байсан Мальдив шашны чөлөөт шүтлэгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг хоёрдугаар сарын үйл явдлууд харууллаа. Энэхүү арлын албан ёсны шашин нь Суннитийн ислам. Үүнээс өөр шашин шүтэхийг хориглодог. Үндсэн хуульд оруулсан 2008 оны нэмэлт өөрчлөлтөөр мусальман биш хүмүүсийг Мальдивын иргэн болохыг хориглосон. Алкоголийн ундаа, гахайн махан бүтээгдэхүүнийг зөвхөн жуулчдын амралт болон нисэх буудлуудад худалддаг. Эдгээр газруудад мальдивын иргэн биш хүмүүс ажилладаг гэнэ.  Бусад шашны шүтээнээс аралд авчирч болохгүй гэж үздэг бөгөөд музейд халдсан бүдүүлгүүд Буддагийн баримлын цуглуулгуудыг  аралд авчирсан өөр шашны шүтээн гэж үзсэн бололтой.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж