Арван найман нас хүртэлх 7,5 сая америк хүүхэд эцэг эхийнх нь аль нэг нь архи хэрэглэдэг нөхцөлд амьдарч байна гэж Архи, мансууруулах бодисны болон сэтгэцийн хамаарлыг судладаг албанаас (SAMHSA) явуулсан судалгааны дүнд өгүүлжээ.
Мөн 1,4 сая нь хагас өнчин. Ийм амьдралтай хүүхдүүд хожим архи хэрэглэдэг болох магадлал үе тэнгийнхнээсээ дөрөв дахин их байна. Үүний зэрэгцээ ийм нөхцөлд амьдардаг хүүхдүүд сэтгэл санааны дарамт болон мэдрэлийн өвчинд автах нь амархан байдаг аж.
Энэ оны эхээр нийтлэсэн судалгаагаар архи хэтрүүлэн хэрэглэх нь АНУ-д том асуудал болсон нь тогтоогджээ. Америкчуудын 38 сая гаруй хүн сард дөрвөн удаа согтууруулах ундаа хэрэглэдэг гэж тогтоогджээ. Архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 2006 оны үнэлгээгээр 223,5 тэрбум ам.долларын хохирол амсдаг гэнэ.
Ш.Мягмар