УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж
секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, Яармаг-Сонгины орчмоор 30-33
градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, шөнөдөө Орхон голын эхээр, өдөртөө зарим газраар секундэд 12 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын саваар 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.