
"Морин хуур" 2010 наадмын гранпри шагналт, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргап жүжгийн хөгжмийг бичиж, аймгийн Хөгжимт драмын театрын найруулагч З.Далай найруулан тавьсан "Сүүтэй тангараг" жүжигт 1921 оны Ардын хувьсгалын гол удирдагч Дамдины Сүхбаатарын аж амьдралын тухай өгүүлжээ. Д.Сүхбаатарын дүрийг гоцлол дуучин Э.Амарбаатар, Н.Янжмаагийн дүрийг бүжигчин А.Ариунзул, эх дагинын дүрийг дуучин Д.Болортуяа, Элбэгдорж Ренчиногийн дүрийг дуучин Д.Батхуяг, Х.Чойбалсангийн дүрийг дуучин О.Батболд нар бүтээж, ерөнхий зураачаар Т.Гантулга ажиллажээ.
Эх сурвалж: http://www.munkhchuluun.org