Засгийн газар нь ирэх лхагва гаригийн хуралдаанаа урагш татан одоо хийж байна. Тус хуралдаанаар “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл иргэдэд олгох тухай асуудлыг хэлэлцэж буй аж. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар ээлжит хуралдаанаараа авч хэлэлцсэн юм. Ингэхдээ холбогдох газрууд мэдээлэл хийж, тодорхой шийдвэрийг өнөөдөр гаргахаар болсон билээ. Харин энэ талаар удахгүй нааштай шийдвэр гарна гэх мэдээлэл байна.
Г.Дарь