Вашингтон хотноо Америкийн Конгресс хуралддаг Капиталийн ордонг дэлбэлэхээр бэлтгэж байсан гэх 29 настай марокко хүнийг баривчилсан байна. АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлснээр Амин аль-Халифи гэгч амиа золиослогчийн бүс ашиглан террор хийх гэж байжээ. Нууц туршуулын нэгэн хүнтэй уулзсаны дараа тэрээр дэлбэрэлт үйлдэх хүсэлтэй байгаагаа ярьсан бөгөөд хожим туршуулууд “Аль-Каидагийн” гишүүн гээд түүнтэй уулзан тэсрэх төхөөрөмжтэй гэх жилетийг дамжуулан өгчээ. Тэгээд тэр залуу аллага үйлдэхээр Капитолийн зүг явж байхад нь түүнийг баасан гаригт баривчилсан байна.
Иймэрхүү хэрэг өнгөрсөн жилийн намар болсон ба Массачусетс мужийн Эшланд хотын иргэн 26 настай Резван Фердаус Капитолии ба Пентагоны байр байшинг тэсрэх төхөөрөмжтэй, алсын зайн удирдлагатай онгоцоор дэлбэлэх гэсэн ялыг сонссон байв. Түүнийг “хамаастнууд” нь болж байсан тусгай албаны ажилтнууд баривчилжээ.
Ш.Мягмар