Монголын залуучуудын холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Монголын залуучуудын холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо

Монголын залуучуудын холбоо өчигдөр шинэ ерөнхийлөгчтэй боллоо. Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо технологийн газрын дэд даргаар ажиллаж байсан А.Мөнхбат Монголын залуучуудын холбооны шинэ ерөнхийлөгчөөр сонгогджээ. Төрийн албанд ажиллаж байсан А.Мөнхбат ажлаа хүлээлэгэн өгөөд хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд одоо залуучуудын байгууллагыг толгойлж, залуусын дуу хоолой болохоор шинэ ажлаа өчигдөр болсон МЗХ-ны ерөнхий зөвлөлийн XX хурлаар сонгогдож тамга тэмдэгээ хүлээн авчээ.

“МЗХ” нь бүтэц зохион байгуулалтын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад 600 гаруй анхан шатны нэгжтэй, 120 мянга гаруй идэвхтэн дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. МЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Зоригтбаатар нь эрүүл мэндийн шалтгаанаас болж ийнхүү өчигдөр болсон ерөнхий зөвлөлийн хурлаар албаа хүлээлгэн өгсөн бол хуралд оролцсон гишүүдийн 99,9 хувийн саналаар А.Мөнхбат ийнхүү сонгогджээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж