Хятад эрдсийн татвараа нэмлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Хятад эрдсийн татвараа нэмлээ

Хятадын Засгийн газар бохирдлын хэмжээг бууруулах болон нөөц баялгийг хамгаалах үүднээс хэд хэдэн эрдсийн нөөц ашигласны төлбөр буюу роялтийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Үүнд төмрийн хүдэр, цагаан тугалга, молибдени, магни, бор, талк зэрэг эрдэс оржээ. Тухайлбал, төмрийн хүдрийн татварын хэмжээ үндсэн түвшнээс 80 хувиар өсчээ. Төмрийн хүдрийн хувьд роялтийн үндсэн түвшинг тус улсын Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард тонн тутамд нь 30 юань буюу 4.76 ам.доллар байхаар шийдвэрлэсэн юм.

Цагаан тугалгын татвар тонн тутамд 0.6-1 юань байсныг 12-20 юань, молибденийнх 4-12 юань/тонн, магни 13-15 юань/тонн, бор, талк 17-20 юань/тонн болж өсчээ. Энэхүү эрдсийн татварын өөрчлөлт энэ сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн тухай тус улсын Сангийн яам болон Татварын улсын газар мэдэгдсэн байна. Хятад улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эрдсийн татварын шинэчлэлт хийж эхэлсэн нь роялтийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн явдал байсан юм. Үүнд газрын ховор элемент, коксжих нүүрс, газрын тос, байгалийн хийн салбар мөн орсон байна.
Хятад улс өнгөрсөн онд нөөц ашигласны төлбөрт , 2010 оныхоос 43 хувиар илүү буюу 9.52 тэрбум ам.долларыг төсөвт төвлөрүүлжээ. 

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж