100.9 сая төгрөгийн арилжаа хийжээ | News.MN

100.9 сая төгрөгийн арилжаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

100.9 сая төгрөгийн арилжаа хийжээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012 оны 02-р сарын 20-ны өдрийн/ үнэт цаасны 4162 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 33 ХК-ийн 100.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 37.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

“А” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 33.8 мянган ширхэг хувьцааг 95.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 12 ХК-ийн 4.0 мянган ширхэг хувьцааг 5.6 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 189 хэлцэл хийгдсэн байна.

Нийт 33 үнэт цаас арилжигдсанаас 19 үнэт цаасны ханш өсч, 7 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

ТОП-20 индекс 20826.51 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 88.76 нэгжээр буюу 0.48%-иар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 61.2 тэрбум төгрөг болсон байна.

2012 онд 37 удаагийн үнэт цаасны арилжаагаар 11.3 сая ширхэг хувьцааг 6.9 тэрбум төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 6.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4162 удаагийн арилжаагаар 878.3 сая ширхэг үнэт цаас арилжиж, 834.8 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

автомат улавч 2012-02-20 203.194.115.2

сар шинээр гэртээ заавал авч тавиарай та автомат улавчин дээр нэг л гишгэхэд таны хөлд улавч углагдах болно өөрийгөө болон зочидоо хүндэлдэг хүн бүрийн сонголт хаяг баян бүрдийн замын зүүн хойд талд 2 давхар цэнхэр байшин 2 давхарт 1 тоот 98667744

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж