Шинийн 1-нд баар, цэнгээний газрууд амрана

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Шинийн 1-нд баар, цэнгээний газрууд амрана

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа баар цэнгээний газрууд хоёрдугаар сарын 22–нд буюу шинийн нэгэнд амраад, 23-нд 10.00– 14.00 цаг хүртэл ажиллах юм байна. Харин энэ сарын 24–нөөс эхлэн ердийн цагийн хуваарьт шилжинэ.

Түүнчлэн нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын  20, 21-нд  бүтэн ажиллаж, 22–нд амраад, 23–наас  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Мөн үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллахаар болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж