Тавантолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Тавантолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулжээ

Өчигдөр орой хуралдсан МАХН-ын Удирдах зөвлөлийн хурлаар сүүлийн үед дуулиан тариад байгаа Ц.Нямдорж, Ж.Сүхбаатар нарын зодооны асуудлыг хэлэлцэх тухай мэдээлэгдсэн ч энэ асуудал яригдаагүй гэдгийг МАХН-ын Ёс зүйн хорооноос үгүйсгэж байгаа. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Их тэнгэр цогцолборт болсон УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдийн уулзалтын үеэр гишүүдээс тавьсан зарчмын санал, шүүмжлэлд дүн шинжилгээ өгөх, намын дотоодод үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. Удирдах зөвлөлийн хурлаар үүнээс гадна цаг үеийн тулгамдаад байгаа зарим асуудлыг   судалж,  шийдвэр гаргах, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулахаар болжээ.  Тухайлбал, Таван толгойн бодлого боловсруулах, МАХН болон орон нутгийн Засаг дарга нарын мөрийн хөтөлбөрийн биелэлт, Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, Сонгуулийн хуульд үнэлэлт дүгнэлт өгөх зэрэг  чиглэлээр нийт найман ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Дээрх ажлын хэсгүүд ажлынхаа үр дүнг УИХ дахь МАХН-ын бүлэгт тайлагнах юм байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж