МУБИС-ийн ГХС шинэ байранд орлоо | News.MN

МУБИС-ийн ГХС шинэ байранд орлоо

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

МУБИС-ийн ГХС шинэ байранд орлоо

МУБИС-ийн харьяа Гадаад хэлний сургуулийн шинэ байр  ашиглалтанд орж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр   БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр оролцож, сургуулийн байрны нөхцөл байдалтай танилцсан юм.

“Засгийн газраас боловсролын салбарт асар их анхаарал тавьж байгааг та бүхэн мэдэх байх. Нэгэн жишээ бол оюутны тэтгэлэг. БИС-ийн хувьд оюутнууд тэтгэлгээ аваад эхэлсэн байна. Үүний цаана чанартай болосвролыг олгох нэн тэргүүний зорилт байгаа билээ. Улсад онцгой хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийн дотор БИС-д бэлтгэж буй хоёр ч мэргэжил байдаг юм. БИС-д энэ хоёр мэргэжлээр элсэн орогсдод оюутны тэтгэлгийг шууд олгохоор мөн, бусад сургуулийг бодвол илүү уян хатан нөхцөлтэйгээр урамшууллын тэтгэлгийг олгож байгаагаараа онцлог юм. Гадаад хэлний сургуулийн хичээлийн байрыг ашиглалтанд оруулж байгаа та бүхэнд талархал илэрхийлье” хэмээн БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн юм.  Шинэ хичээлийн байрны нөхцөл байдалтай танилцах үеэр сайд тохилог сургууль болсон тухай онцолж, цаашид хэрхэн тохижуулалт хийхийг сургуулийн удирдлагуудаас сонирхож байсан. Түүнчлэн тохилог орчинд ийнхүү хичээллэх болсон нь сайхан үйл хэрэг болохын хажуугаар сургалтын чанарыг улам сайжруулж, чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргахад илүү анхаарах учиртайг сануулж байлаа.

МУБИС-д гадаад хэлний хичээл заадаг болсоноос хойш буюу 18 жилийн хугацаанд дөрвөн өөр байранд хичээлллэдэг байсан байна. 1000 гаруй оюутан, 100 гаруй багштай, шинээр ашиглалтанд орж буй  2100 метр кв талбай бүхий хичээлийн байр 2,4 тэрбум төгрөгний өртгөөр жил гаруйн хугацаанд барьсан гэнэ. Одоогийн байдлаар таван тэнхимтэй, долоон мэргэжлийн хичээл ордог бөгөөд хичээлийн байрны зохион байгуулалтанд компьютерийн, лабораториуд төлөвлөгдсөн байна. Оюутнуудын тоонд харьцуулсан хичээлийн байрны багтаамжийн хувьд хангалттай тухай тус сургуулийн захирал Д.Цогзолмаа ярьж байсан юм.

У.Болор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ббүүо 2012-02-20 103.9.89.202

үнэн тасархай байгаа шүү

Avatar

батболд 2012-02-20 112.72.12.63

шинэ байрандаа үнэхээр сайхан байгаа шүү.

Avatar

hahah 2012-02-20 182.160.57.7

yostoi aimar jujigchin humuuus shuuuu duh duh bugd duh

Avatar

hahah 2012-02-20 182.160.57.7

yostoi aimar jujigchin humuuus shuuuu duh duh bugd duh

Avatar

sunshine 2012-02-20 46.72.147.52

oo ashguide surj baisan surguuli mine ged heleh gsn chne ene commentig unshaad neere tim yum bn gj bdgdlooshde herew tiim bodoltoigoor hisn bol uneher herggu durgui hurchlee

Avatar

Aмерик нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот. 2012-02-20 202.9.45.251

Гол нь хамгийн олон тооны, хамгийн өргөн сонголттой, тэгээд бас хямд үнийн баталгаатай бусад газар хямд бол үнээ буулгана, Компютер Ланд 321 тоот, 3 д
авхарт, хойд шатнЫ хажууд, 1 жилийн баталгаа, дээрээс нь баахан бэлэгтэй.

Avatar

Зочин 2012-02-20 202.179.20.173

за шааа ш** Хуучин байр нь зам дагуу ашигтай байрлалтай байсныг нь зарчихсан шүү дээ Ер нь төрийн сангийн эрх мэдлийн байр савыг худалдаж эсвэл шинэ байранд оруулна гэж газрын мухарт оруулдаг зуршилтай болсон шүү дээ Хувийн компани бариад хуучин байрыг нь авч байгаа ш дээ Энэ яам нтр бол худлаа худлаа Өөрсдөө бариад өгчихсөн юм шиг сайд майд нь ирчихсэн АРД ТҮМЭН МИНЬ БИДНИЙГ ЁСТОЙ ХУЛЬХИДАХ ЮМ АА Яаж амьдрана даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж