Б.Билгүүний уран тоглолт шуугиулсаар

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Б.Билгүүний уран тоглолт шуугиулсаар

Эрч хүчний тэсрэлт “Спрайт” брэндээр овоглосон "Спрайт" супер лигийн шинэ улирал эхлээд удаагүй байгаа билээ. Лигийн тоглолт бүр өрсөлдөөнтэй, үзүүштэй болж байгааг хэлэх нь зүйтэй байх аа. Тухайлбал, Дээд лигийн шилдэг тоглогч  байсан Б.Билгүүн  “Спрайт супер лиг”-т ОТИС-ийн багийн өмсгөлтэй тоглож байгаа бөгөөд түүний гайхалтай слэм данк, уран гоё тоглолт үзэгчдийг байлдан дагуулж байна. Тэрээр нэг тоглолтод 3-4 слэм данк хийж, лигийн бүх тоглогчдоос нэг тоглолтод авч байгаа дундаж оноо болон бөмбөг таслалтаар эхний тавд орж, шилдэг тоглогч гэдгээ баталлаа. Мөн Спрайт хөгжлийн лигээс дэвшин орж  ирсэн багууд Супер лигийн багуудыг хожиж байгаагаас лигийг ямар өрсөлдөөнтэй, сонирхолтой болж байгааг харж болно. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Спрайт супер лигийн тав ба зургадугаар тойргийн тоглолтууд Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт боллоо. Ингээд сонирхолт татсан тоглолтуудыг тоймлон хүргэе.

Лигийг зургаан тойргийн байдлаар нэг ч хожигдолгүй дөрвөн баг буюу 2011 оны Спрайт хөгжлийн лигийн аварга “Танан Импекс”, тус хөгжлийн лигийн хүрэл медалийн эзэн “Эрдэнэдрийлинг RIGS”, хөдөө орон нутгаас хүрэлцэн оролцож буй  “Дархан” багийн залуус болон эмэгтэй “Говь-81” багууд тэргүүлж байна.

Өнгөрсөн амралтын өдөр нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан тоглолт гарлаа. “Орчлон Мон торх” баг болон 2010 оны Спрайт хөгжлийн лигийн аварга, 2011 оны Спрайт хөгжлийн лигийн дэд аварга “ДХИС-ийн Шонхрууд” багуудын хоорондох тоглолт эн тэнцүү өрсөлдөөний эцэст 110: 78 харьцаатайгаар “Орчлон Мон торх” баг аварга багийг буулган авсан юм. Тус тоглолтод “Орчлон Мон торх” багийн тоглогчид алсын зайнаас 18 довтлоход 10 нь байгаа оносон бөгөөд О.Нямбаяр 27 оноо, Д.Лхагвасүрэн, Б.Цэнд-Аюуш нар тус тус 14 оноо, Б.Батзолбоо, Б.Оюунбат нар тус тус 11 оноо авснаар багаа хожилд хүргэсэн.

Цом хамгаалагчид “I Chuk” багийг илүүрхэн хожлоо. Шинэ улирлыг хожигдлоор эхлүүлсэн ИНЕГ-ын “Буянт-Ухаа” баг  зургаа дахь тоглолтоо “I chuk” багтай хийлээ. Нэгдүгээр үеийн эхнээс тоглолтын санаачилгыг ИНЕГ-ын “Буянт Ухаа”  баг гартаа аван,  үе бүрт оноо авалт, хамгаалалтаар илүү байснаар  улирлын хоёр дахь хожлоо авлаа. Тус тоглолтод “ОТИС” багаас солилцооны цонхоор орж ирсэн Оргил 28 оноо авч шилдэг тоглолт үзүүлсэн юм. Түүний дараа алсын зайны шидэлтийг сайн гүйцэтгэдэг Ц.Цогтбаяр орсон байна. Тэрээр 20 оноо авч, мөн шилдэг нь байлаа.

Б.Билгүүн тэргүүтэй ОТИС-ийн баг ээлжит тоглолтоо “УБЦТС ХК” багтай хийсэн байгаа. Спрайт хөгжлийн лигээс шалгарсан “УБЦТС ХК” багийн хувьд тоглолтын эхний үеийг 26:25 харьцаатайгаар тэргүүлсэн ч хоёр, гуравдугаар үед муу тоглосон. Гэсэн ч шийдвэрлэх дөрөвдүгээр үед ОТИ”-ийн багаас илүү оноо авч, улмаар тоглолтыг тэргүүлж байсан хэдий ч тоглолтын төгсгөлийг маш муу хийсэн билээ. Цаг дуусахад ердөө нэг минут дутуу байхад М.Төрмөнх алсын зайн шидэлтийг амжилттай болгож, тоог 82:82 болгосон. Харин үлдсэн цагт Б.Билгүүн багийнхаа шилдэг нь байж, алдаатай слэм данк хийж, нэмэлтээ амжилттай болгон  багийнхаа оноог нэмсээр  88:82 харьцаатайгаар ОТИС баг ээлжит хожлоо авлаа. 

2011-2012 оны улиралд Танан Импекс” баг Спрайт  хөгжлийн лигийн аварга болохдоо ганцхан удаа  буюу “Эрдэнэдрийлинг RIGS” багт хожигдсон. “Танан Импекс” багийг хөгжлийн лигийн тоглолтуудыг оролцуулан тооцвол  32 хожил 1 хожигдолтой гэсэн үзүүлэлт байгаа. Тэд зургаан тойргийн байдлаар нэг ч хожигдолгүй лигийг үргэлжлүүлж байна. Зургаадугаар тойргийн тоглолтод “Montel panasonic” багтай таарлаа. Тоглолтын эхнээс л шилдэг тоглолт үзүүлж гарааны таван тоглогч нь арваас дээш оноо авснаар 107:92 харьцаатайгаар ээлжит хожлоо авлаа. Тэднийг хожлын цувралыг ямар баг зогсоох бол?

Мөн тэргүүлэгчдийн эгнээнд 2011 оны Спрайт хөгжлийн лигийн хүрэл медальт “Эрдэнэдрийлинг RIGS” баг “УБЦТС ХК” багийн 77:63 харьцаатайгаар хожсоноор хожигдолгүй цувралаа үргэлжлүүлсээр байна. Харин нийт зургаан баг оролцож байгаа эмэгтэй сагсчдаас “Говь-81” баг нэг хожигдолгүй лигийг үргэлжлүүлж байна. Өнгөрсөн бямба гаригт Спрайт супер лигийн хошой аварга “Хөвсгөл нэг үе” багийг 42:35 харьцаатайгаар хожин эмэгтэй багуудыг хожигдолгүйгээр итгэл төгс тэргүүлж байна. Та бүхэн Спрайт супер лигийн сонирхолтой тоглолтуудыг амралтын өдрөөр Буянт Ухаа спорт цогцолборт очиж үзэх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж