Facebook-ын системд нэвтэрсэн хакер залуу Британийн шүүхээс найман сар шоронд суух ялаар шийтгүүллээ. 26 настай Гленн Манхам хэмээх мэдээллийн технологийн ангийн оюутан өнгөрсөн оны дөрөв, тавдугаар сард тус сайтын системд Ёоркшайр дахь гэрээсээ нэвтэрчээ.
Шүүх хурал дээр тэрбээр “Би Facebook-ийн системийн хамгаалалт ямар сул байгааг нотлох л гэсэн юм. Тайлан бичиж, түүнийгээ нотлохыг хүссэн. Түүнээс биш ямар нэг санхүүгийн сонирхол байгаагүй. Би өмнө нь Yahoo-д ч нэвтэрч байсан” хэмээн мэдэгдэв. Хэдийгээр тэрбээр сайтад нэвтрэн олж авсан мэдээллийг мөнгө олох зорилгоор ашиглаагүй ч шүүх түүнд ял оноов. “Олон нийтийн сайт бол асар том бизнес. Хэдийгээр Гленн ямар нэг санхүүгийн сонирхлоор вэб сайтууд руу нэвтрээгүй ч иймэрхүү урилгагүй айлчлал хийх нь ямар ноцтой болохыг сануулж, бусад хүмүүст сургамж өгөх ёстой” гэж шүүхээс тайлбарласан байна.
Уг хэргийг шалгуулах ажилд Facebook 126 мянган паунд зарцуулжээ. Тус компанийн зүгээс Лондонгийн цагдаагийн газарт талархал илэрхийлэв.