“Сүхбаатар Дэвшил” улсын үйлдвэрийн удирлагад тус дүүргийн хог хаягдлын хэлтэс болон Улаанбаатар хотын Захирагчийн албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсээс Сэлбэ голын сав газар асгасан хогоо яаралтай цэвэрлэхийг үүрэг болгосон. Сэлбэ голын жалганд өчигдрийн байдлаар 200 гаруй машин хог овоолоод байсан. Асгасан, овоолсон хогоо өчигдөр Улаанчулуутын хогийн цэг рүү зөөж дуусжээ. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн 13 дугаар хорооноос 40 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, энд тэндгүй хийсч тарсан хогийг хамах гэнэ. Албаны хүнээс тодруулахад ”Бид цэвэрлэх нь цэвэрлэнэ. Гэхдээ цэвэрлэсэн гэр шиг болгож чадахгүй” гэлээ.
Д.Жаргалсүрэн