Уулзалтын нээж хэлсэн үгэндээ хотын дарга “зургаан үйл хамаг амьтны тусын тулд гэдэг нь зөвхөн лам хувраг хүмүүсийн хийх ажил бус нийт хүн төрөлхтний зорих зүтгэх үйл хэрэг болоод байгааг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр байгаль орчны доройтолтой тэмцэхээс авахуулаад соёлтой, цэвэр, хөгжилтэй хотыг цогцлооход хүн бүрийн бие биенийхээ төлөө, хийж буй ажилдаа сэтгэл зүтгэлээ зориулах нь чухал болоод байгааг ч энд онцолсон.
Уулзалтыг цаашид жил бүр тогтмолжуулах бөгөөд сүм, хийдийн тэргүүн нар нийслэл хотын цаашдын хөгжил, иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцлийг улам бүр сайжруулахын төлөө Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагынхан ийнхүү санаачлага гаргаж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.