дээд зөвлөл/СӨХДЗ/-тэй хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж
буй Сууц өмчлөгчдийн холбоо/СӨХ/-ны үйл ажиллагаанд шалгалт хийсэн
байна.
Өнөөдөр хуралдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах
ажилтны шуурхай зөвлөгөөн дээр тус зөвлөлийн гүйцэтгэх захирал
Ш.Жаргалсайхан энэхүү шалгалтын дүнг мэдээлсэн юм. Улаанбаатар хотноо
үйл ажиллагаа явуулж буй СӨХДЗ-ийн гишүүн 342, гишүүн бус 162 СӨХ
шалгалтанд хамрагдсан байна. СӨХДЗ-ийн гишүүн СӨХ-үүдээс 6 хувь буюу 18
нь бүрэн хангалттай, 84 хувь буюу 291 нь хангалттай, 10 хувь буюу 33
хувь нь хангалтгүй үнэлгээ авчээ. Мөн гишүүн бус СӨХ-дын 27 хувь буюу 43
нь хангалттай, 74 хувь буюу 119 нь хангалтгүй үнэлгээ авсан байна.
СӨХДЗ-ийн гишүүн газруудын дийлэнх хэсгийн үйл ажиллагаа тогтмолжин
хэвшиж, засвар үйлчилгээний чанар, орчны тохижилт, суугчдын тав тух,
эрэлт хэрэгцээг хангаж буй байдал мэдэгдэхүйц дээшилжээ. Харин гишүүн
бус СӨХ-доос дийлэнх нь хангалтгүй үнэлгээ авсан нь оршин суугчдаасаа
хол хөндий, хамтарч ажилладаггүй, хурлыг тогтмол хийдэггүй, ор нэр
болгодог, подвалын ашиглалт хангалтгүй, мэргэжлийн байгууллагуудтай
байгуулсан гэрээний үүргээ дутуу биелүүлдэгтэй холбоотой гэж
шалгалтынхан дүгнэсэн байна.
Цахилгаан шат, орц, дээврийн засварт шаардагдах хөрөнгийг шийдээд,
дэмжээд байхад ажлаа хангалтгүй хийж, иргэдийг хохироож байгаа СӨХ-дийн
асуудлыг 04 дүгээр сарын 01 гэхэд цэгцэлж, хангалтгүй үнэлгээ авсан
газруудын асуудлыг мухарлахыг хотын дарга дүүргийн удирдлагуудад үүрэг
болголоо.
Өнгөрсөн онд улс болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар 70 байрны дээвэр
засварлахад 1,7 тэрбум, 130 орцны цахилгаан шатыг шинэчлэхэд 4,0 тэрбум
орчим төгрөг зарцуулсан бөгөөд энэ нь СӨХ-д засвар үйлчилгээний
хөрөнгийн хуримтлалаа зузаатгах, түүгээр өөрсдөө зайлшгүй хийх
шаардлагатай ажлаа санхүүжүүлэхэд ихээхэн тус дэм болсон байна. СӨХ-д ч
өөрсдийн хүч хөрөнгөөр өнгөрсөн онд 1,8 тэрбум орчим төгрөгийн урсгал
засвар хийснээр өнгөрч буй өвлийг онц хүндрэлгүй давж байгаа ажээ.