
Их насны морьдын чансааны манлай Егүзэр хээр морины хүрэл хөшөөг унаган нутаг Сүхбаатар аймгийн нутаг Эрдэнэцагаан сумын төвийн баруун хойд талын сэргэлэн дэнжид босгожээ. Эрдэнэцагаан сумын малчин н.Болдоогийн унаган хүлэг Егүзэр хээр нь “Заамар -2008” төвийн бүсийн их насны морьдын уралдааны аман хүзүү, “Дүнжингарав хурд-2009” төвийн бүсийн хаврын уралдааны түрүү, Ардын хувьсгалын 88 жилийн ойн Үндэсний баяр наадмын болон баруун бүсийн даншиг наадмын аман хүзүү, Монголын морин спорт, уяачдын холбооноос 2009 онд хурдан морины чансаа тогтооход их насны морьдыг тэргүүлсэн энэ цагын алдартай хурдан ажнай ажээ. Егүзэр хээрийн эзэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат, “Сонор трейд” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын алдарт уяач Б.Энхболдын санаачилга, ивээн тэтгэснээр төрийн дархан, УГЗ Төртогтох хүрэл хөшөөг урласан байна.
Э.Сараа
Зочин 2012-02-20 202.179.20.242
еее Егүзэр гэдэг чинь морь байсан юм уу? Хэ хэ Хутагт байсан гээд шаагаад байдаг Хэ хэ
Зочин 2012-02-20 122.201.18.136
Өө хэнд ч хэрэггүй улстөрчдөд хөшөө босгосноос хамаагүй дээр. Лав л л одоогийн энэ төрийн нэр барьсан хулгайчуудаас морь хавь илүү дээр шүү. ядаж хийморь сэргэнэ
иргэн 2012-02-20 203.91.112.186
Нэг хэсэг нь хоногийн хоолгүй, аймаг-сумын төвүүд хог новшоо цэвэрлэж дийлэхгүй байхад моринд хөшөө босгож мөнгө үрж ядаж байдаг
мөн ч дүүрчихсэн ухамсартай амьтан юм даа