“Егүзэр” хэмээх хурдан хүлэг хөшөөтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

“Егүзэр” хэмээх хурдан хүлэг хөшөөтэй боллоо

Их насны морьдын чансааны манлай Егүзэр хээр морины хүрэл хөшөөг унаган нутаг Сүхбаатар аймгийн нутаг Эрдэнэцагаан сумын төвийн баруун хойд талын сэргэлэн дэнжид босгожээ. Эрдэнэцагаан сумын малчин н.Болдоогийн унаган хүлэг Егүзэр хээр нь “Заамар -2008” төвийн бүсийн их насны морьдын уралдааны аман хүзүү, “Дүнжингарав хурд-2009” төвийн бүсийн хаврын уралдааны түрүү, Ардын хувьсгалын 88 жилийн ойн Үндэсний баяр наадмын болон баруун бүсийн даншиг наадмын аман хүзүү, Монголын морин спорт, уяачдын холбооноос 2009 онд хурдан морины чансаа тогтооход  их насны морьдыг тэргүүлсэн энэ цагын алдартай хурдан ажнай ажээ. Егүзэр хээрийн эзэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат, “Сонор трейд” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын алдарт уяач Б.Энхболдын санаачилга, ивээн тэтгэснээр төрийн дархан, УГЗ Төртогтох хүрэл хөшөөг урласан байна.   

                                                                                                                                                   Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж