Нийтийн тээврийнхэнд хариуцлага тооцож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэнд хариуцлага тооцож эхэллээ

Сүүлийн үед нийтийн тээврийн хэрэгслийн осол аваар хийх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих байдал ихэссэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээвэрт 70 гаруй чиглэлд 1600 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байна. Тээврийн прокурорын газраас хийсэн шалгалтаар 203 нийтийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний осол, зөрчил гаргажээ. Үүнд дүгнэлт хийж нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж буй газруудад гэмт хэрэг гарч байгаа шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөн байцаагч, болон прокурорын мэдэгдэл, шаардлага бичих, яриа таниулга хийхээр болжээ. Мөн нийтийн тээврийн үйл ажиллагаа цаашид явуулах эсэх талаар холбогдох зөвшөөрөл олгодог байгууллагад нь хандах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдийн дунд хийсэн судалгаа хийжээ. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 85 хувь нь нийтийн тээврийн ариун цэвэр, тохижилт дунд зэрэг, 62 хувь нь үйлчилгээний соёл, зан харилцаа муу, 98 хувь нь буудлын зарлалт дунд зэрэг гэсэн үнэлгээ өгчээ.

                                    Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж