Ах, дүү хоёр “Алтан баавгай” хүртлээ | News.MN

Ах, дүү хоёр “Алтан баавгай” хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Ах, дүү хоёр “Алтан баавгай” хүртлээ

Италийн кино найруулагч ах дүү Паоло болон Виторио Тавиани нарын бүтээл Берлиний кино наадмын шилдэг киногоор шалгаран “Алтан баавгай” хүртлээ. Ах нь 82-той, дүү нь 80-тай. “Цезарь үхэх ёстой” хэмээх тэдний кино Италийн шоронгийн амьдралыг өгүүлжээ. 14 жилийн ялаа шоронд эдэлж байгаа хэрэгтэн эрийн амьдралаар хээл хахууль, ёс суртахуун, аллага, өшөө авалтын тухай үзэгчидтэй ярилцах аж. 

Ах дүү хоёр 35 жилийн өмнө Канны кино наадмын шилдгээр шалгарч байснаас хойш анх удаа ийм том шагнал хүртэж байгаа нь энэ гэнэ. Ийнхүү арав хоног үргэлжилсэн Берлиний кино наадам өндөрлөлөө.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2012-02-20 203.169.49.132

Ганзоригоо үх чи

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж