Иран газрын тосны экспортоо зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Иран газрын тосны экспортоо зогсоолоо

Ираны Газрын тосны сайд Британи, Франц руу хийдэг газрын тосны экспортоо бүрэн зогсоосон тухайгаа өчигдөр мэдэгджээ.
Европын холбоо өнгөрсөн сарын сүүлээр Иранаас нийлүүлдэг газрын тосыг ирэх долдугаар сараас эхлэн худалдаж авахгүй байх шийдвэр гаргасны зэрэгцээ Ираны Төв банкны хадгаламжийг “царцаах” арга хэмжээ авахаар болсон юм.
Ираны Газрын тосны сайд Rostam Qassemi энэ сарын эхээр манай улс Европ руу хийдэг нефтийн экспортоо бүхэлд нь зогсоож мэднэ гэсэн мэдэгдэл ч хийж байжээ.
Европын хувьд худалдан авалтаараа тус улсын газрын тосны экспортын 18 хувийг эзэлдэг байна.

Британийн Гадаад хэргийн яам энэ мэдэгдэлд хариу өгөхөөс татгалзсан бол Франц тодруулга хийхэд төдийлөн яарахгүй байгаа ажээ.
Гэхдээ Иран газрын тосоо Европ руу огт нийлүүлэхгүй болсон нөхцөлд өөр худалдан авагч олоход төдийлөн хэцүү биш гэж тайлбарлаж буй юм. Европын хувьд Иран нефтийн экспортоо бүрэн зогсоовол, уг алхам нь хэтэрхий гэнэтийн зүйл болох нь ойлгомжтой юм.

Дэлхийн зах зээлд Ираны энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Брэнт маркийн түүхий нефтийн үнэ 119.79 ам.доллар/баррель болж өссөн ч одоогоор үнэ ялимгүй бууж 119.58 ам.доллар/баррель болжээ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж