Спортын алдартнууд шагнуулна

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Спортын алдартнууд шагнуулна

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж туулай жилд амжилт бүтээлээр арвин байсан салбар сарбарын тэргүүний хүмүүст шагнал гардуулах гэж байна. Өнөөдөр л гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн нэрэмжит шагналыг морин хуурч Р.Амарбаярт хүртээлээ. Монголын үндэсний морин хуур хөгжмийн гайхамшигт аялгуу эгшгийг олон улсад сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь  үнэлж түүнд Ерөнхийлөгч өөрийн нэрэмжит шагналаа олгохоор шийдвэрлэжээ. Маргааш буюу  сар шинийн битүүнд шагнал үргэлжлэх аж. Өглөөний 10.00 цагаас Үндэсний бүтээн байгуулалтын шагналын эздийг тодруулах бол 11.30 цагаас уяачдад цол олгож, дараа нь 12.30 цагаас Төрийн одон, медаль гардуулах юм байна. Шагнал гардах хүмүүсийн тоонд спортынхон цөөнгүй байгаа дуулдана. Тэдний дунд улсын гарьд, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Б.Гантогтох, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер О.Насанбурмаа нар багтсан сурагтай.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж