
МАХН-ын дарга Н.Энхбаяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэгэн цагт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж явснаа өдгөө УИХ-ын сонгуулийн түншүүд болоод байна. “Өрсөлдөж явснаа мартая даа” хэмээн тэд эвслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Харин дөрөв дэх өрсөлдөгч болох Эх орон намын дарга Б.Эрдэнэбат бизнесээ хөөгөөд сураггүй. Ингэж нэгэн суудлын төлөө арван гурван мэхээ уралдуулан хэлэх хэлэхгүйгээрээ дуудалцаж явсан гурав парламентад суудалтай болохын төлөө нэгэн дээвэр дор нэгдсэн сонин тохиолдол болов.
Д.ОЮУН