Хасбанк шилдэг менежмент, нийгмийн хариуцлагатай байгууллагаар тодорлоо | News.MN

Хасбанк шилдэг менежмент, нийгмийн хариуцлагатай байгууллагаар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Хасбанк шилдэг менежмент, нийгмийн хариуцлагатай байгууллагаар тодорлоо

2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 19 жилийн түүхтэй Монголын Менежментийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг оны менежментийн шилдгүүдийг тодруулах шагналаас ХасБанк “Шилдэг Менежменттэй Байгууллага”, мөн “Нийгмийн Хариуцлагаар Тэргүүлэгч Шилдэг Байгууллага” хэмээх цом, өргөмжлөлийг хүртлээ.

Монгол улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын дунд Монгол хүний ур ухаан шингэсэн менежментийн мэдлэг боловсрол, туршлага болон түүний үр дүн жилээс жилд хөгжин цэцэглэж байгааг таниулах зорилготой “Шилдэг Менежменттэй Байгууллага” хэмээх шагналыг ХасБанк 2007, 2009 онуудад хүртэж байсан бөгөөд 2011 онд хэрэгжүүлсэн нийгмийн хариуцлагын ажлууд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн санхүүгийн үйлчилгээ, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад оруулсан хөрөнгө оруулалт, хүчин чармайлтыг үнэлж “Нийгмийн Хариуцлагаар Тэргүүлэгч Шилдэг Байгууллага” хэмээх хүндтэй шагналыг давхар гардуулсан нь Банкны хувьд анхны тохиолдол болж байна.

ХасБанк нь ийнхүү шилдэг менежменттэй хэмээн цоллуулах болсон нь Банкны үүсэн байгууллагдсан цагаасаа эхлэн баримталж ирсэн Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдэлсэн цогц бодлого, шударга үйл ажиллагаа, хамт олон, харилцагчдын төлөөх итгэл зүтгэл, компанийн орчин үеийн засаглалтай шууд холбоотой төдийгүй нийгмийн хариуцлагыг байгууллагынхаа соёл болгон удирдаж ирсэн нь өдөгөө Банкны нэр хүндийг өндөрт өргөж байгааг ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д.Бат-Очир ёслолын арга хэмжээний үеэр өгүүлсэн юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж