Хот хоорондын зорчигчийн урсгал эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Хот хоорондын зорчигчийн урсгал эрс нэмэгджээ

Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны харъяа Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба нь хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг 21 аймаг, алслагдсан гурван дүүрэг, 68 чиглэлд, 95 сум суурин газарт 46 аж ахуйн нэгж байгууллагын 956 тээврийн хэрэгсэлээр өдөр бүр цагийн давтамжаар тээвэрлэлт гүйцэтгүүлж, зохицуулан, ажиллаж байгаа аж.

Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжүүлснээр шинийн хоёрноос эхэлж ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, цаг агаар муудах төлөвтэй байгаа тул тус алба хариуцлагатай жижүүрийг 24 цагаар хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллахаар болжээ.

Нөгөөтэйгүүр, амралтын хоног олон байгаатай холбогдон хот хоорондын нийтийн зорчигч урсгал өмнөх оныхоос хоёр дахин нэмэгджээсэн байна. Тухайлбал, Улаанбаатар-Өмнөговийн чиглэлд өмнөх онд цагаан сарын үеэр 6-8 дунд оврын тээврийн хэрэгслээр 280 зорчигч нэг өдөрт гарч байсан бол, одоо урьдчилгаа билет бичилтээр 14 тээврийн хэрэгслээр 500 зорчигч өдөрт зорчихоор болж буй аж. Энэ урсгал нэмэгдэх тутамд нэмэгдэл тээврийн хэрэгсэл гарган ажиллахаар төлөвлөөд буй юм байна. Нэмэгдэл тээврийн хэрэгслийг гаргасан ч үнэ тарифт өөрчлөлт орохгүй болохыг онцоллоо.

Мөн зорчигчдыг техникийн бүрэн бүтэн байдал хангасан тээврийн хэрэгсэл, мэргэшсэн жолоочтой тээврийн хэрэгслээр зорчихыг сануулж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж