Хьюстоны нас барсан буудлын зочид төлбөр нэхэв

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Хьюстоны нас барсан буудлын зочид төлбөр нэхэв

Дуучин Утни Хьюстоныг нас барсан шөнө Беверли Хилтон зочид буудалд буусан зочид нөхөн төлбөр шаардаж байгаа гэнэ. Тэдгээр зочид дуучны харамсалтай үхлээс болж, түргэн тусламж, цагдаа, хэвлэлийнхэн болон шүтэн бишрэгчид тав тухыг нь алдагдуулсан гэж гомдолложээ. Попын хатан хаан гэгдэж байсан дуучин Уитни Хьюстоныг өнгөрсөн бямба гаригт зочид буудлын өрөөний усны онгоцонд нас барсан байхыг олсон билээ. Гэвч Беверли Хилтон зочид буудлын захиргаа гомдол гаргасан хүмүүст нөхөн төлбөр олгохоос татгалзжээ. Зочид буудал дуучныг нас барсныг мэдсэн даруйд дөрөвдүгээр давхарт хамгаалалт гаргаж, зочдын тайван байдлыг алдуулахгүй байх бүх арга хэмжээг авсан гэж мэдэгдэж байгаа аж. Уитни Хьюстоны төрөлх Нью Жерсигийн баптист сүмд өчигдөр болсон түүний дурсгалыг хүндэтгэх ёслолд гэр бүл, найз нөхдөөс нь гадна Офра Винфри, Алишиа Кийз, Стив Вондер зэрэг алдартнууд очсон гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж