Азаренка Дохагийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Азаренка Дохагийн нээлттэй тэмцээнд түрүүллээ

Катарын Доха хотноо WTA-ын цуврал “Катар Лэйдис Опен” тэмцээн хоёрдугаар сарын 13-19-нд боллоо. Нийт хоёр сая ($2,168,400) ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг теннисчид хүрэлцэн ирсэн билээ. Өнгөрсөн сард “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж, дэлхийн тэргүүн теннисчин хэргэм хүртсэн Беларусийн Виктория Азаренка өчигдөр болсон шигшээ тоглолтод Австралийн тэргүүн теннисчин Саманта Стосурыг 6:1, 6:2 харьцаатай буулган авснаар аваргалжээ. Тэрбээр энэхүү тэмцээнд түрүүлснээр чансааны 900 оноо авч, 385 мянган ам.долларын шагнал хүртлээ.

Тус тэмцээнд Данийн Каролина Возняцки (4), Польшийн Агнешка Радванска (6), Францын Марион Бартоли (7),  өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга, өдгөө дэлхийн чансааны наймд эрэмбэлэгдэж буй ОХУ-ын теннисчин Вера Звонарева нарын шилдгүүд оролцсон билээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж