Нэг. Уралдааныг зохион байгуулах журам
- Шилдэг нийтлэл, телевизийн шторк шалгаруулах уралдаанд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, радио, сонин сэтгүүлийн уран бүтээлчид оролцох боломжтой.
- Уралдааныг 2012 оны 02 дугаар сарын 15-наас 2012 оны 03 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулна.
- Дээрх хугацаанд ирүүлсэн бүтээлийг ЗХЖШ-ын комисс болон мэргэжлийн уран бүтээлчид шүүж, төрөл тус бүр 1, 2 дугаар байрыг эзлүүлнэ.
- Шалгарсан бүтээлийг Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонинд нийтлэж, Монголын үндэсний олон нийтийн телевизээр цацагддаг “Дуулга” студийн “Эх орны төлөө” нэвтрүүлгээр гаргаж, олон нийтэд сурталчилна.
Хоёр. Уралдааны болзол
Сонин сэтгүүлийн нийтлэл:
а/ Зэвсэгт хүчний талаарх мэдээлэл бодитой байх, олон нийтэд эерэг хандлага төрүүлж, цэрэг эх орноороо бахархах үзэл төрүүлэх
б/ Уралдаан зарласан хугацаанд сонин, сэтгүүлд хэвлүүлсэн байх
в/ Хэвлэгдсэн сонин, сэтгүүл болон бичсэн материалыг эх хувилбараар нь ЗХЖШ-ын байранд өөрийн биеэр авч ирэх
г/ Цаасны хэмжээ – А4 хэмжээтэй цаас
- Хэмжээ 2-3 нүүр
- Үсгийн фонт Arial
- Үсгийн хэмжээ 12
- Мөр хоорондын зай нь 1
Телевизийн богино хэмжээний шторк:
а/ Зэвсэгт хүчний талаарх мэдээлэл бодитой байх, олон нийтэд эерэг хандлага, цэрэг эх орноороо бахархах үзэл төрүүлэх
- Хугацаа -30-50 секунд
- Шторкийг DVD, DV cam, mini DV хальсанд хуулж, ЗХЖШ-ын байранд өөрийн биеэр авч ирэх /avi, VOB/
Гурав. Шагналын сан төрөл тус бүр :
Нэгдүгээр байр 1 Өргөмжлөл, 400.00 төгрөг
Хоёрдугаар байр 1 Өргөмжлөл, 200.000 төгрөг
Уралдаанд оролцох материалыг 2012 оны 02 дугаар сарын 15-наас 03 дугаар сарын 10-н хүртлэх хугацаанд ЗХЖШ-ын Иргэн цэргийн харилцааны хэлтэс, “Соёмбо” сонины редакцид хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99160187, 70152430, 99883732, 99121609 утсаар лавлана уу.