Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хорооныхон хогтойгоо шинэлж мэдэхээр болсон байна. Уг нь хоёрдугаар сарын 15-19-ний хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээг зарлаж, албан байгууллагуудаас эхлээд гэр хорооллын өрхүүд хог шорооноосоо салсан ч тус хорооныхон одоо хэр нь хашаандаа хогоо овоолсоор суугаа аж. Сарын өмнө дүүргийн Хот тохижуулах албаныхан нэг удаа хог ачаад түүнээс хойш бараа сураггүй болжээ. Тиймээс наймдугаар хорооны иргэд өдөр тутам хогны машин харуулдан суудаг ажилтай болсон байна.
Г.Дарь