Булган аймгийн Улсын сайн малчид шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Булган аймгийн Улсын сайн малчид шагналаа гардлаа

Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Булган аймгийн засаг дарга Б.Оюунбат, УИХ-гишүүн Э.Мөнхочир нар энэ сарын 17-ны өдөр Улсын сайн малчдад шагналыг нь гардуулахаар Гурванбулаг сумын малчин О.Ширбазар, Хишиг Өндөр сумын малчин Д.Эрдэнэбат нарын хотонд зочилж, дөрөө мулталжээ. Гурванбулаг сумын Тогоо багаас төрсөн Улсын сайн малчин О.Ширбазар гуай 59 дэх жилдээ малаа маллаж байгаа бөгөөд түүний 12 хүүхдүүдийн хоёр нь сургуульд сурдаг, бусад нь бүгд мал малладаг агаад эхнээсээ мянгат малчин болоод эхэлсэн гэнэ. Харин Хишиг-Өндөр сумаас хориод жилийн дараа улсын сайн малчин тодорч байгаа ба 1990онд Улсын сайн малчин цол хүртэж байсан н. Далхаа гуайн хүү Д.Эрдэнэбат нь энэхүү шагналыг хүртэж байгаад аймаг, сумын дарга нар болон нутгийн ах дүүс маш их баяртай байгаагаа илэрхийлж , баяр хүргэн, талархал илэрхийлсэн байна. 

                                                                                                                   Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж