Гишүүд ордноор дүүрэн байна

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Гишүүд ордноор дүүрэн байна

УИХ-ын намрын чуулган өндөрлөсөн хэдий ч эрхэм гишүүд тарах “дургүй” байна. Урьд өмнөх жилүүдэд чуулган хаав уу, үгүй юү тойрог тойрог руугаа уралддаг гишүүд энэ удаа Төрийн ордонд “яамлаад” яарах янзгүй. Сонгуулийн шинэ хуулиар  УИХ-д нэр дэвшихийг горилогчид бэлэг сэлт тараах, дайлага цайллага хийх нь хориотой болсон. Тиймээс тэд сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэх хүртэл ордонд ажиллахыг илүүд үзэж буй бололтой.

АН-ын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганыг сар шинийн дараахан эхлүүлье гэж мэдэгдэл гаргасан бол МАН-ын бүлгийн гишүүд ч Төрийн ордонд цөөнгүй харагдаж байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж