Тээврийн прокурорын газраас шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Тээврийн прокурорын газраас шалгалт хийлээ

Тээврийн Прокурорын газраас Замын Цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын зам тээврийн осол, хэргийг шалгасан материал, эрүүгийн хэргүүдийг удирдамжийн дагуу хянан судалжээ.

Шалгалт, судалгаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул, Чингэлтэй дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгийн хэрэг бүртгэгч нараас зам тээврийн ослыг шалгаж захиргааны арга хэмжээ авсан материал, тус Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материал, түүнчлэн эрүүгийн хэргүүд хамрагдсан байна.

Зам тээврийн ослыг захиргааны журмаар болон гэмт хэргийн тухай гомдол мэдээллээр шалгасан материалаас үзвэл, осол их гарсан цаг хугацаа нь 12-18 цагийн хооронд байх бөгөөд энэ үед осол зөрчил гарсан нь нийт ослын 44,3 хувийг, 18-24 цагийн хооронд 3230 осол зөрчил гарсан нь нийт ослын 44,7 хувийг эзэлсэн ажээ. Зам тээврийн ослыг шалгаж, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн материалаас үзэхэд ослын улмаас нийт 2780 хүн гэмтсэн байх ба үуний 782 буюу 28.1 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байгаа нь энэ төрлийн осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэсэн нэгдсэн арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг харуулсан байна.

Зам, тээврийн осол гарч байгаа гол шалгаан нөхцөл нь тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдал болон зам, орчны нөхцөл байдалтай холбоотой бөгөөд жолоочийн буруутай ажиллагаанаас, үүний дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, аюул тулгарах үед зогсоох арга хэмжээ аваагүй, уулзвар, гарц нэвтрэх журам зөрчих, эргэх үйлдэл буруу хийх, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодох зэргээс, явган зорчигчийн буруугаас бол явган хүний гарц, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах, сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулдагтай холбоотой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж