Өмнөд Солонгосын хээрийн сургуулилт Умардыг бухимдуулав

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын хээрийн сургуулилт Умардыг бухимдуулав

Умард Солонгосын анхааруулгыг үл хайхран Өмнөд Солонгос хилийн маргаантай арал дээр цэргийн хээрийн сургуулилт хийж эхэлжээ. БНАСАУ үүнийг санаатай өдөөн турхиралт гэж мэдэгдсэн гэнэ. Сөүл цэргийн хээрийн сургуулилт хийх төлөвлөгөөг өчигдөр танилцуулахад Пхеньянь үүний хариуг нь өгөхөө анхааруулсан аж. Гэвч Пхеньянь ямар хариу арга хэмжээ авах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 2010 онд хоёр Солонгос хоорондоо их буугаар галлаж, цэргийн дөрвөн албан хаагчийн амь үрэгдсэн арал дээр Өмнөдийнхөн цэргийн хээрийн сургуулилт хийж байгаа юм байна. Арал дээр хээрийн сургуулилт явуулахын өмнө Өмнөд Солонгосын цэргийнхэн оршин суугчдыг хоргодох байранд орохыг урьдчилан анхааруулсан гэнэ. 1953 онд хоёр Солонгосын дайн эвлэрлээр төгссөн ч Солонгосын хойгт дайсагналцсан байдал үргэлжилсээр байгаа юм. Хоёр сарын өмнө Умард Солонгосын их удирдагч Ким Чен Ир таалал төгсөх үед хоёр Солонгосын харилцаа дахин хурцдаж эхэлсэн байна. Умардын шинэ залгамжлагч залуу Ким Чен Ун хилийн харилцааг хэвээр үлдээх, өөрчлөх эсэхийг ажиглагчид анхааралтай хүлээж байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж