
Нэг удаа “Central Tower”-ийн урдах ногоон зүлэгтэй талбай дээр нэгэн америк эр хэвтэж байхтай хүмүүс таарч гэнэ. Тэгээд бүгд сандарч цагдаа дуудсан байна. Дүрэмт хувцастай хууль сахиулагч ирсэн даруйдаа америк залууг байцааж гарчээ. “Та яагаад дүрэм зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байна вэ” гэж ирээд л. Гэтэл харийн гийчин “Би нутгаа санаад байна. Тэгээд эх орныг минь санагдуулж байгаа энэ өчүүхэн зүлгэн дээр хэсэг хэвтэх гэсэн юм” хэмээн нулимс мэлмэрүүлжээ. Энэ бол болсон явдал. Баярлаж бахархууштай үйл явдал. Манай нийслэл хотод хөгжлийн оргил цэгт хүрчихсэн Америктай дүйж очихоор бага ч болов зүйл байдаг байх нь. Үүнд бид баярлах ёстой. Ер нь аливаа зүйл ховор байх тусмаа сайхан байдаг. Хуучин цагт дэлгүүрийн лангуун дээр хэдхэн бараа байдаг байсан ч энэ нь хүмүүст таалагддаг л байв. Гэтэл одоо тоолж барамгүй олон нэр төрлийн бүтээгдэхүүн ярайтал өрчихсөн супермаркетууд руу орохдоо үнийг нь чамлаж, чанарыг нь муулж суух нь олон болчихож. Тэгэхээр нийслэл хот дахь ногоон зүлэг бүхий талбайг аль болох багасгаж, хүмүүст түүний үнэ цэнийг улам их мэдрүүлэх хэрэгтэй гэсэн үг. Яваандаа үүгээр дамжуулж, Улаанбаатарт байгаа гадны жуулчдад тусгай үйлчилгээ үзүүлж болох юм. Ер нь энэ санааг эрх мэдэлтнүүд ч дэмжиж байгаа бололтой. Тэд шороо тоос бужигнасан талбай бүрийг цементэлж, замын хажуугаар тарьсан бут, сөөгийг услах ажлыг зориуд тасалдуулж байгаа сурагтай. Харин ард иргэд бид үүнийг нь дэмжиж, ойлгох л үлдсэн байна. Монголчууд уг нь хаа байсан Ю.Цэдэнбалын үеэс “Улаанбаатарыг цэцэрлэгжүүлчих юмсан” гэж хичээдэг байсан гэдэг. Тэр үед хүмүүсийг дайчилж, хүрз барин газар ухуулж, нялх шинэс суулгадаг байж. Харин өнөөдөр 1990 оноос өмнөх социализмын үеийн бүтээгдэхүүн болсон хэдэн мод л Улаанбаатарын гудамжийг чимэглэсээр хоцорчээ. Гэхдээ тэд чимэг төдий зүйл биш. Нийслэлчүүдийг өвөлжин угаартуулдаг утааны хэмжээг бууруулахад бага боловч хувь нэмрээ оруулаад байгаа юм. Энэ нь утааны бизнесээс ашиг олох боломжийг хязгаарлах учир зарим хүн засмал зам тавих нэрийдлээр өнөөх хэдэн модыг огтолж хаясаар байна. Энэ эрчээрээ явбал гадныханд “Зүлэг, модгүй нийслэл хот ямар байдгийг хармаар байвал хүрээд ир” хэмээн уриалж Улаанбаатар хотыг сонирхох жуулчдын тоог нэмж ч болох юм. Бид бахархах, гайхуулах зүйл ихийг бүтээх хүмүүс шүү.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
Naran 2012-02-20 202.170.80.17
odoo uldsen nogoon baiguulamjuudaa sergeeh umsan
Suhbaatriin talbain urdah tsetserlegiig er sergeehee bolison bna
.gazriig n hund ugsun gedeg n unen bololtoi
ymar saihan sad baivdaa
Ulaanbaatar zochid buudliin urdash ch gesen
baishin bariad baihgui boloh um bna daa
Ene talaar yridag bichdeg hun ch alga
temstdeg baiguullaga cvh alga
Zochin 2012-02-20 166.249.144.11
Yg unen shuu.eh ornoo muulj bga um bish.Bid uneheer Umhii baidag ,yagaad? Bod doo
USA 2012-02-20 166.249.144.11
USA bol uneheer saihan .sain muu nuh um bii ch amidarahad uneheer setgeld hurdeg gazar. Haana ch adil amidarch chadval goy shuu dee . Gevch USA bol tasarhai. Manai mongolosbhun irehedvneg heseg Umhii unerteed baudag shuu dee. Bur goy huuhnuudees hurtel … Yg l tiim baidag. Tegheer ymar baigaa ni oilgomjtou shuu dee.
FUCK 2012-02-20 122.201.17.190
Fuck yumdaa muusain erh medeltnuud bailair sanaatai yumnuud bugd uhesei FUCK
Хөөрхий монголчууд 2012-02-20 121.216.136.220
доор зөв бичжээ, сэтгүүлчид америкаас өөр улс мэдэх биш дээ зайлуулс
Зочин 2012-02-20 121.57.229.254
Ха ха Амжилт хүсье. Гэхдээ нийслэл маань хөдөө шигээ ногоорно оо
Зочин 2012-02-20 198.53.117.78
hooe USA hogjliin orgild hursen gej yugaa bicheed bna aa. Gemt hereg,yaduural,ajilguitel, yanhandalt,dampuuralaar duuren America orgil bishee.