Сайд Ж.Энхбаяр хурал зарлав

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Сайд Ж.Энхбаяр хурал зарлав

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өнөөдөр 13.00 цагт хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурал Төрийн ордны “Г” танхимд болох юм. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болох Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нар Монгол Улсын Зэвсэгт хүчин гадны халдлагаас эх орноо, иргэдээ хамгаалах үндсэн үүрэгтэй атал үүнийг гажуудуулж, иргэдийнхээ эсрэг Зэвсэгт хүчнийг бэлэн байлгах чиглэлээр хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгсөн нь сайд Ж.Энхбаярын хувьд туйлын ноцтой үйлдэл болсон гэж үзэн, сайд Ж.Энхбаярыг огцруулах тогтоолын төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дэд дарга Г.Батхүүд өргөн мэдүүлсэн юм. Тиймээс сайд Ж.Энхбаяр энэ мэт асуудалд хариу өгөхөөр шийдсэн бололтой.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж