Кличко шүүгчдийн саналаар 119-111, 118-110, 118-110 гэсэн оноогоор ялалт авчээ. 12 үеийн турш ширүүн өрнөсөн тулааны төгсгөлд Кличко сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би Чисораг боксчны хувьд хүндэлж байна. Харин хувь хүний үүднээс бол хэзээ ч үгүй. Тэр шударга байж чадсангүй. Түүнийг нам цохиж чадаагүйдээ одоо хэр нь уур хүрч байна. Тулааны өмнөх жингийн үзлэгийн үеэр намайг алгадсаных нь дараа би түүнийг нам цохиж унагахын маш их хүсч байсан юмсан. Харамсалтай нь, тэгж чадсангүй” хэмээн ярьжээ.
Тулааны өмнө болсон жингийн үзлэгийн үеэр Чисора Кличкогийн нүүрэн дундуур нь “тас буулгаад” амжсан. Кличко ямартай ч хариугаа авна гэдгээ хэлэхэд нь Чисора түүний дүү болох Владимир Кличкогийн нүүр рүү ус цацсан гэнэ.
Чисора өмнө нь хоёр ч удаа Виталийтай тулалдахаар тов тогтоож байсан ч Кличкогийн гэмтлээс үүдэн хойшлуулж байсан юм. Тэрбээр тулааны үр дүнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.