Тод манлай уяачдад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Тод манлай уяачдад хүндэтгэл үзүүллээ

XX зууны манлай уяач Д.Даваахүү тэргүүтэй тод манлай уяачдыг “Түмний их”
галын тэргүүн МУАлдарт уяач, “Модун хаан” компанийн захирал
Д.Хишигжаргал өнгөрсөн бямба гаригт хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Энэхүү уулзалтад Монгол улсын тод манлай уяачдаас гадна Шадар сайд, монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн М.Энхболд, ерөнхий нарийн бичгийн дарга н.Сэргэлэн нар оролцжээ. “Түмний их” гал анх удаа уяачдад хүндэтгэл үзүүлж байгаа бөгөөд үүнээс хойш цагаан сарын өмнөхөн ийнхүү хүндэтгэл үзүүлж байхаа уламжлал болгон явуулж байна хэмээн зарлалаа. Уулзалтын төгсгөлд Монголын морин спорт уяачдын холбооноос тод манлай уяачдад хүндэт өргөмжлөл, тавгийн идээ тэргүүтнийг алдарт уяач Д.Хишигжаргал гардуулжээ.

Дашрамд дурьдахад манай улсын морин спортын салбарт 14 хүн Монгол улсын тод манлай уяач цолоор энгэрээ мялаалгасан байдаг ажээ.

                                                                                                              Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж