Хүний дулаанаар цэнэглэгддэг MP3

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Хүний дулаанаар цэнэглэгддэг MP3

Chih-Wei Wang, Shou-His Fu нар хамтран нэгэн өвөрмөц MP3 тоглуулагчийг
зохион бүтээжээ. Үүнийгээ Skinny Player хэмээн нэрлэсэн бөгөөд сонсохын
тулд арьсандаа наахад л хангалттай гэнэ. iPod-ийг бодвол хамаагүй
авсаархан хэрэглэхэд хялбар энэхүү MP3-т батарей, play/stop товчлуур,
чанга яригч суурилагдсан. Хамгийн гол нь цэнэглэх шаардлагагүй бөгөөд
таны биеийн энерги дулаанаар цэнэглэгддэг.Хоёр зохион бүтээгч маань
энэхүү MP3-аа ямар ч тохиолдолд хаягдахааргүйгээр бүтээсэн бөгөөд хэдэн
зуун удаа биедээ нааж авахад наалдах чанар нь муудаагүй аж. Skinny
Player нь хэрэглэгчийн биед наалдан амьсгалыг мэдрэх бөгөөд хүний биеийн
халуунаар батарей нь цэнэглэгддэг аж. Мөн Skinny Player MP3
тоглуулагчийн батарейг солих шаардлагагүй бөгөөд тухайн хүний
хөдөлгөөний туршид үүссэн энерги дулаанаар цэнэглэгддэг. Уян тоглуулагч
нь on/off бөгөөд уян чанарын speaker-тэй учир чихэвч шаардлагагүйгээс
гадна дууны багтаамж маш их учир хэдэн ч дуу хийх боломжтой гэнэ. Skinny
Player ихэнхдээ спортоор хичээллэгчдэд илүү тохирох бөгөөд бэлтгэлийн
үеэр өөрийн энерги дулаанаараа хүссэн дуугаа хэчнээн ч цагаар сонсох
боломжтой юм байна.

Э.Энхээ
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж