Цанын баазад гурван хүн цасанд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Цанын баазад гурван хүн цасанд дарагджээ

АНУ-ын Вашингтон  мужийн цанын баазад цасан нуранги үүссэнээс өчигдөр гурван хүн цасанд дарагдаж амиа алджээ. Мужийн Шерифийн газраас мэдээлснээр цанын баазаас хэдэн милийн зайтай ууланд цас нурснаас замд таарсан 12 хүн хуйларсан цасанд дарагджээ. Харамсалтай тэдний гурвынх нь амийг аварч чадаагүй аж. Цанын баазын ажилтны мэдэгдэж буйгаар гулгагчид бүгд тохирох цанын хувцас хэрэглэлтэй, туршлагатай хүмүүс байсан гэнэ. Өнгөрсөн бямба гаригт тус мужид 60 см хүртэл зузаан цас унасан талаар цанын баазын вэб сайтад бичсэн байжээ. Цас их унасан дээрх уулнаас өчигдөр бас өөр нэг снөүбордтой хүний цогцсыг олсон ч үхлийн шалтгааныг тогтоож чадаагүй байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж