Автомашинуудад техникийн үзлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Автомашинуудад техникийн үзлэг хийнэ

Баярын өдрүүдэд хотоос гарч, орж буй цагдаагийн анхаарал татсан машин бүрт 22-ын товчоон дээр техникийн үзлэг хийх ажээ. Замын цагдаагийн газраас “Сар шинийн баяраар холын замд гарч буй жолооч нарыг техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, зорчигчийн тоог хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхиж, зарим тохиолдолд гүйцэт түрүүлэх үйлдлийг буруу хийснээс нарийхан замд осол гарч эрүүл мэндээрээ хохирох явдал ихэсч байна. Мөн автомашины эвдрэлээс шалтгаалан зогсолт хийхдээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсдоггүй, ослын зогсолтын тэмдэг тавиагүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл зохих журмийн дагуу байрлуулаагүй зэргээс болж, зам тээврийн ноцтой осол цөөнгүй гардаг. Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хөдөө орон нутагт малын хулгай ихсэх хандлагатай байгаа учраас малчид сонор сэрэмжтэй байх” гэдгийг анхааруулж байна.

Өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас улсын хэмжээнд 362 хүн нас барж, 1093 хүн гэмтсэн байна. Энэ нь урьд оныхтой харьцуулбал нас баралт 12,8 хувиар,гэмтсэн хүн 17,1 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ. Энэ оны нэгдүгээр сард улёын хэмжээнд зам тээврийн гэмт хэрэг 145 гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Мөн нэгдүгээр сард зам тээврийн ослын улмаас 22 хүн нас барсаны 17 нь хөдөө орон нутгийн замд гарсан байна.

                                Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж