Ус түгээх байрууд шинийн 1-нд амарна

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Ус түгээх байрууд шинийн 1-нд амарна

Ус сувгийн удирдах газрын гэр хорооллын худаг ус түгээх байруудын сар шинийн баяраар ажиллах цагийн хуваарь гарчээ.

Баярын өдрүүдэд цэвэр, бохирын шугам хөлдөх, бохирын шугам бөглөрөх зэрэг аваар осол гарах үед, УСУГ болон зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр гарч байгаа хариуцлагатай жижүүр, инженерүүдэд хандаж болох юм байна. Мөн үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016 утаар авах гэнэ.

Харин гэр хорооллын ус түгээх байрууд өнөөдөр 10.00-14.00, 15.00-19.00, маргааш 10.00-20.00 цаг хүртэл ажиллана. Харин шинийн 1-нд амарна. Шинийн 2-нд 10.00-14.00, шинийн 3-нд 15.00-19.00, шинийн 4-өөс хуучин цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Э.Энхээ

 Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж