Дорноговь аймгийн сүлд дуу клиптэй болов

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Дорноговь аймгийн сүлд дуу клиптэй болов

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяа Дорноговь  аймгийн сүлд “Тал нутгийн дуу”-г дахин амилуулж, дүрсжүүллээ.

Яруу найрагч Ж.Дансранжавын шүлэг, хөгжмийн зохиолч Ц.Жагдалын аялгуу “Тал нутгийн дуу”-г  анх Улсын тэргүүний уран сайханч Ухнаа 60- аад оны үед дуулж, Одоогоос 10-аад жилийн өмнө Дорноговь аймгийн ИТХ-аас тус дууг сүлд дуугаараа баталж, аймгийнхаа хийморийн овооны дэргэд чулуун дээр сийлэн мөнхжүүлсэн ажээ.
Дуучин Сараа дууныхаа клипийн зураг авалтыг хийхээр Дорноговийг өнгөрсөн амралтын өдрүүдээр“Кросс” студийнхэнтэй хамт зорьжээ. Сонирхуулахад гол дүрийн залуу маань “Монгол тэмээ-2012” тэмцээний “Сайхан хос” номинацид тэргүүн байр эзэлсэн Улаанбадрах сумын малчин Б.Батмөнх аж. Ийнхүү Дорнын говийн сүлд дууны шинэхэн клип шинийн наймнаас олонд хүрэх нь ээ. Б.Сарантуяагийн өвөг эцэг нь Дорноговь аймгийн Хар айраг сумын уугуул байжээ. Тиймээс ч поп дива дуучин маань энэ дууг өөрийн дуу хоолойгоор түмэнд хүргэхийг зорьсон гэнэ.

                                                                                                                   Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж