”Идээ будаа элбэг, ард түмэн амгалан тайван байх жил гарна” | News.MN

”Идээ будаа элбэг, ард түмэн амгалан тайван байх жил гарна”

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

”Идээ будаа элбэг, ард түмэн амгалан тайван байх жил гарна”

Удахгүй Монгол түмний баяр Цагаан сар болох гэж байна. Энэ жилийн өнгө, Шороон үхрийн шинж ямар байх талаар Монголын үндэсний ШУА-ийн академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбиштэй ярилцлаа.


-Монгол зурхайн ёсонд энэ жилийн өнгө, нуруу ямар байх вэ?

-Тухайн билгийн жилд бага мөчлөг их мөчлөг гэж хоёр зүйлийг ярьдаг. Бага мөчлөг гэдэг нь 12 жилээ дараад тэр жил давтагдаж байгаа жилийг бага мөчлөг гэнэ. Их мөчлөг гэдэг нь 60 жилийн дараа тэр жилийн махбодь нь яг адилхан жил гарч байгааг хэлж байгаа юм. Энэ жилийн хувьд “Баясгалан” хэмээх луу жил гарах гэж байна. Яагаад “Баясгалан” гэж нэрлэсэн юм бэ гэхээр тэр жилийн өнгө нуруутай холбоотой.

Монголчууд 60 жилд өвөрмөц онцлогтой нэр өгсөн байна. Тэр нэрийг жилийн ёгт нэр гэнэ. Энэ жил хур бороо цагтаа буух, идээ будаа дэлгэрэх, мал адгуус амгалан сайн байх, ард түмэн амгалан тайван байх ийм жил байгаа юм. Түүнээс гадна энэ жил ном төгөлдөртнүүд сэтгэлийн амгаланг олно гэж байгаа. Тийм учраас энэ жилийг их баясгалантай, амгалан байх юм байна гээд байгаа юм.

Үүнээс гадна жилийн Эзэн од, жилийн өнгө нурууг ганцхан жилийх нь бага орчлын арга юм уу тэр жилд тодорхой нөлөө үзүүлдэг гараг эрхсийн үр хаялагыг хэлдэг. Тэгэхээр ерөөсөө энэ монгол зурхай гэдэг маань гаднаасаа харахаар Билгийн зурхай мэт харагдаж байгаа боловч дотроо Аргын зурхайг оруулсан, нар, таван гарагийн хөдөлгөөнийг оруулсан, тэрний гараг эрхсийн солбилцлоор жилийн байр байцыг хэлдэг ийм ёс байна. Тэгвэл энэ Өрнөдийн зурхай гэж сүүлийн үед иргэд ихээр яриад байгаа гэрийн буюу ордоны зурхай байдаг. Энэ зурхай хонины ордоор эхэлдэг шүү дээ. Тэгэхээр Монгол зурхайд нар ямар өдөр хонины ордонд шилжиж байгаа өдрийн од гарагийн хөдөлгөөн байршлыг ихээр анхаардаг юм.

-Харин жилийн эзэн од, эзэн гарагийн үр ямар байх вэ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Жилийн эзэн од, эзэн гараг, хаан гараг, түшмэл гарагаар үр өнгийг тодорхойлж гаргана. Өөрөөр хэлбэл, Бархасбадь гарагийн хөдөлгөөнд дулдуйдан гаргадаг тэр одыг жилийн эзэн од гэдэг. Харин энэ жилийн эзэн одны үр хаялаг өнгө нуруу нь ард түмэн амгалан тайван байх, тариа будаа сайн дэлгэрэх, мал адгуус сайн байх жил байгаа юм. Харин жилийн эзэн гарагийн үр хаялаг нь жил жаахан хуурайших, хур бороо бага байх үр хаялагтай байна. Мөн бага зэрэг халуун чанартай өвчин гарч болзошгүй. Үүнийг анхаарууштай. Бас жаахан тэмцэл хямрал гарч магадгүй. Үүнийг бид бүхэн анхаарч байх ёстой. Үүнээс гадна жилийн хаан гарагийн үр нь орлого, өглөгө арвижна. Өөрөөр хэлбэл, гадагш номын өглөг ч юм уу эд материалын өглөг өгвөл тун сайн. Авч байгаа хүндээ ч тун сайн. Түүнээс гадна тариа төмс сайн байх, хур бороо цагтаа буух үр хаялагтай байна. Мөн тухайн жилийн түшмэл гараг гэж байдаг. Энэ түшмэл гараг гэдэг нь хаан гараг юм уу жилийн эзэн гарагтай туслах нөлөөтэй байна. Тэр гарагийн энэ жилийн үр хаялаг Эзэн гарагийн үр лүгээ адил байна.

-Үүнээс гадна “Шороон үхэр”-ийн шинж ямар гарсан бол?

-Энэ жилийн хувьд шороон үхрийн үр хаялагийг харах юм бол хур бороо цагтаа буух, мал адгуус сайн, өвс ургамал сайнтай, ялангуяа үр тариа сайн байх, ерөнхийдөө их сайхан жил ирэхийн билэгдсэн байгаа. Энэ жилийн Шороон үхэр амаа ангайн сүүлээ зүүн тийш шаравсан хөх толгойтой, цагаан омруутай, хөх ходоодтой, шар биетэй эвэр сүүл, чих нь ногоон, дөрвөн шийр нь шар үхэр алгуурхан алхаж явна. Үхэр тайван явж байна гэдэг нь мал адгууст амгалан тайван сайн байдаг. Харин үхэр хариулаач нь шар нүүртэй, ногоон дээлтэй, цагаан бүстэй, үс нь чихнийхээ өмнүүр хийссэн. Зүүн гутлаа өмсч, баруун гутлаа зүүн бүсэндээ хавчуулсан, унгасан шилбүүр барьсан хүүхэд үхрийнхээ өмнө яаруу гүйж явна. Тэгэхээр үхэр хариулагч буюу малчин хүн яаруу байхаар малд амгалан байх ч ард түмэн хөдөлгөөнтэй, нийт зон олон тэмцэлтэй байж магадгүйг харуулж байна. Шороон үхрийн үр хаялаг нь үхрийн зүс хийгээд байр байц нь жил болоод сар бүрийн эхний хагаст хур сайтай. Хавар намартаа цас, мөндөртэй. Жилийн дундуур өвс ногоо сайн ургана. Тариа төмс сайн авна. Жилийн эцсээр өвс сайтай. Харьцангүй салхитай жил байхыг үзүүлж буй.

Үхэр хариулаач нь хүүхэд байна гэдэг нь хүүхдэд амгалан, хөгшин өндөр настай хүмүүст дунд зэрэг жил, харин идэр залууст харшлах шалтгаантай. Хүүхдийн цаана юуг хэлж байна вэ гэвэл нийт ард зон, хуучин бол харлаг ардууд гэж хэлдэг. Тэдгээр хүмүүс амгалан байна. Харин өндөр настай хөгшин хүний цаана хуучнаар хаан хүнийг хэлдэг. Одоо цагаар хаан гэдэг нь улсын Ерөнхийлөгч болж байна. Тэгэхээр Ерөнхийлөгчид төвшин, янз бүрийн шалтгаангүй байна. Харин идэр залуусын цаана хуучнаар нутаг хошууны ноёд орно. Хуучин халхад дөрвөн аймаг, баруун монгол Далай хаан гэж бай сан. Тэгэхээр одоогийнхоор аймгийн дарга нар, төрийн түшээд, нэлээд өндөр суудалд сууж байгаа сайд дарга нарыг төлөөлүүлэн хэлж байгаа юм. Эдгээр хүмүүс суудал мөр, ажил явдлаа сайн анхаарч ард түмнээ сайн чагнаж байхгүй бол жаахан муу үр хаялагтай байж болох нь.

-Луу жилийг иргэд хатуу гэдэг?

-Усан зуу жил маань 60 жилд нэг тохионо шүү дээ. Жилийг хатуу, зөөлөн, эр, эм гэж хуваадаг. Тэгэхээр луу жил аргын жил буюу эр жил. Хатуу жил гэж хэлдэг. Энэ бол хүч тамирыг билэгдсэн жил. Өөрөөр хэлбэл, хатуу үйлд сайн. Хатуу үйл гэж юуг хэлээд байна вэ гэхээр хүч тамираар оруулдаг, аливаа нэг үйлийг хүч тамир шаардаж байж хийдэг тэр үйлүүдийг хэлж байгаа юм. Сүүлийн үед иргэд нэг зүйлд ихээр туйлшрах болсон. Энэ юу гэхээр луу жил хатуу жил гээд найр хурим хийхгүй, хүн гарвал муу гэдэг. Гэтэл ийм зүйл байдаггүй. Харин тухайн жилийн байр байцаас гадна жил дотор байдаг гараг эрхэс, одны байрлалаас шалтгаалж хэлдэг учраас тэр жил яг тийм байх ёстой гэсэн тогтсон зүйл хэлэх боломжгүй. Хүмүүс гарсан өдрийн гараг мэднэ, төрсөн өдрийн төөрөг мэднэ гэдэг. Ард түмний дунд гарсан яриа боловч, хүн төөрөг заяа ерөнхий байр байцаа мэдэж аван би тийм ажил хийвэл сайн байна, тиймийг тэвчвэл сайн байна гэж хянах юм бол үйлс нь бүтнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүний үйлээс хамаарч байгаа юм. Тухайн хүн муу зүйл хийвэл муу үр дагавар, сайн үйл хийвэл сайн үр дагавар дагна гэсэн үг.

-Иргэд Азийн он тоолол нэг байж яахаараа Азийн улс орнууд нэг өдөр цагаан сараа хийхгүй байгаа юм бэ гэх юм?

-Энэ бол сүүлийн үеийн учир сайн мэдэхгүй хүмүүсийн яриа байгаа юм. Түүнээс биш Азийн он тоолол, Европын он тоолол гэсэн зүйл байхгүй. Азид олон улс орон байна. Азийн улс орнуудын хуучин тоолол ямар учиртай юм гэхээр билэг, арга хосолсон тоолол. Дэлхий нийтийн хэмжээнд гурван тоолол байна. Жил юм уу оны эхийг тооцоолон гаргадаг гурван аргачлал байна. Нарны хөдөлгөөнд дулдуйдан тоолдог тоололыг Аргын тоолол гэнэ. Энэ тооллыг хэрэглэж байгаа улс орнуудад тоолол нь зөрдөг зүйл байна. Хуучин номонд хэлэхдээ өвлийн хамгийн ахархан буюу богино өдөр тохиож байгаа өдрийг хуучин уламжлалаараа хүмүүс жилийн эхлэл гэж бодсон байна. Тэр өдөр нь ихэвчлэн арванхоёрдугаар сарын 22-нд тохиож байна. Тэгээд тэр нь орчин цагийн дэлхий нийтийн тоолол болсон байна. Энэ тоолол өөрчлөгдөж наашаа, цаашаа болж нэгдүгээр сарын 1-н болсон байна. Уул нь түүхээрээ хамгийн ахархан өдөр энэ жил, он эхэлж байна гэж бодсон иргэдийн үр хаялагаас улбаатай. Нөгөө нэг нь жилийн хамгийн урт өдөр жилийн эхлэл байх ёстой гэсэн үзэл бодол байна. Бас нэг нь өдөр, шөнө тэнцсэн тэр өдөр жил эхэлж байна гэсэн нэгэн үзэл бодол байна. Үүнээс улбаалан тоолол зөрж байгаа юм. Үүнээс гадна дан гац сарны тоолол гэж байна. Байгалын сар үзэгдээд аривдаад, дараа нь хомсдоод байгаа нэг тооллоор тоолдог тоолол юм. Тэр тооллыг Ислам шашинтай улс хэрэглэдэг бөгөөд үүнийг “Хижир”-ийн тоолол гэж нэрлэдэг. Энэ тоолол нь дан гац сарыг л анхаардаг бол нарыг анхаарахгүй. Дан Билгийн жил 12 сарын давтлыг нэг жил гэж боддог. Тэгэхээр Билгийн жил 354 юм уу 355 хоногтой. Харин Аргийн жил 365 юм уу 366 хоногтой байдаг шүү дээ. Энэ хоёрыг харахад хооронд нь 10-аад хоногийн зөрөө гарч байна. Тэгэхээр Азийн орнуудын ерөнхийд нь авч хэрэглэдэг тоолол нь Билэг, Аргийн тоолол. Өөрөөр хэлбэл, Билгийн нэг жилд Аргын нэг хоног харгалздаг. Аргийн нэг онд Билгийн нэг он харгалздаг. Тэгэхээр аргын 2012 он гэхэд Усан Луу жил харгалзана гэх мэт. Гэхдээ энд хоёр ац буюу салаа байна.

-Энэ нь ямар учиртай юм бэ?

-Нэг салаа нь Бээжин төвтэй Хятадын Хуанли гэдэг зүйл. Хуан гэдэг нь Хаан гэсэн үг. Ли гэдэг нь тоолол. Үүнийг нийлүүлэхээр Хааны тоолол гэсэн зүйл гарна. Нэрнээсээ хүртэл Хятад гэдэг нь мэдрэгддэг. Үүнээс гадна Хуан гэдэг үг хоёр салаа утгатай. Нөгөө утга нь шар. Тэгэхээр дээр үед зарим юм мэдэхгүй муухан орчуулагч нар орчуулахдаа “Хааны тоолол” гэдгийг “Шар зурхай” гээд орчуулсан байгаа юм. Тэр үед Манж олон улсыг захирсан том гүрэн байсан шүү дээ. Монгол, Төвд гэх мэт олон улсыг эрхшээлдээ оруулсан байсан. Тэгэхээр том гүрэн учраас тоолол нь адилхан байх учиртай. Яагаад гэхээр төрийн хэргийг явуулна, янз бүрийн зан үйлээ явуулна, бичиг захидлаар харилцана. Тэгээд Манжийн мэдэлд байгаа улсууд Хуанлигаар буюу Хятадын хааны зурхайгаар явж байсныг Шар зурхай гэж тарсан юм. Бээжин төвтэй ханз соёлтой ханз үсэг тарсан орнуудад дэлгэрсэн соёл байгаа юм. Тэр нь Солонгос, Япон гэх мэт улсуудад тарсан учраас Хятадын тоололоор явж байгаа юм. Энэ тогтоосон тоолол дээр өдөр давхардаж болохгүй, тасалдаж болохгүй, илүү сар байж болохгүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зарлигаар тогтоосон тоолол.

-Нөгөө нэг салаа нь?

-Тэгвэл өөр ямар тоолол байна гэхээр Одон зурхайн тоолол гэж том салаа байна. Энэ нь дотроо хэд хэдэн ангитай. Жишээ нь баруун, зүүн Төвдөд билэг, аргын хоёр тоолол байна. Хоорондоо зөрөөтэй. Монгол Улсых мөн л зөрөөтэй.

-Яагаад одон зурхай хэрнээ ингээд зөрөөд байгаа юм бэ?

-Хамгийн гол учир нь түрүүнд хэлсэн Арга, Билгийн тоолол хоёрыг адилхан утгатай нэг нэгэнд нь харгалзуулахын тулд гурван жил орчим болоод нэг билгийн сарыг нэмэхээр хоорондоо таараад явна. Одон зурхайн тооллын илүү сарыг гаргахдаа тухайн газар орны газрын хуваарьт тохируулж хэдэн сар нь илүү байх юм бэ. Зун нь илүү байх уу, өвөл нь илүү байх нь уу гэдэг нь тоолдог тоололтой, яг газар дээр харагддаг байгалийн үзэг дэл нар сарны байрлалтай холбоотой. Энэ тооллоос хамаараад Төвд, Монголынх өөр байгаа юм. Тэгэхээр бидний явж байгаа тоолол бол монгол газар таарсан “Төгс буянт шинэ зурхай”. Цагаан сар гэдэг ганцхан манайд л байна. Хятадын цагаан сар гэж байхгүй шүү дээ. Хаврын тэргүүн сар л гэж байна. Тэр тоолдог тоолол, гаргаж байгаа зурхай баримталж байгаа зүйл нь тухайн улс орондоо хэрэгтэй, тэр газар нутагт таарсан юм байна. Жишээ нь, манай улсад гуравдугаар сард ногоо тарьж болохгүй шүү дээ. Тэрэнтэй л адил. Хоёр өөр тооллыг нэг газар хэрэглэж байгаагаас зөрөө гарч байна. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн сарын 23-нд хятадын хаврын тэргүүн сар гарсан. Тэгвэл манай улсад гунан үхрийн эвэр тас хөлддөг гурван есийн хүйтэн байсан шүү дээ.

Э.Пагмадулам

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DNA 2012-02-20 180.235.175.219

Наад Тэрбишийхаа ямар цустайг нь мэдчихээд олон юм донгсооч

Avatar

Зочин 2012-02-20 182.160.47.242

хятадыг үзэн яддаг мөртлөө манайхаас шал өөр уур амьсгалтай газар нутгийн өөр байршилтай хятадын хуанлийг баримтлах гээд байх юм тэгвэл зүүн өмнөт хятадаа очиж амьдрахгүй юу . бид энд төлөө хүлээж аваад та дулаан газар газар хагалаад . одоо ч дээ нар сараа хүрээлэхээ ч ажиж мэддэггүй болсон цаг даа одоогий бид буурал малчидаасаа ч дор орж дээ

Avatar

Зочин 2012-02-20 182.160.47.242

хятадыг үзэн яддаг мөртлөө манайхаас шал өөр уур амьсгалтай газар нутгийн өөр байршилтай хятадын хуанлийг баримтлах гээд байх юм тэгвэл зүүн өмнөт хятадаа очиж амьдрахгүй юу . бид энд төлөө хүлээж аваад та дулаан газар газар хагалаад . одоо ч дээ нар сараа хүрээлэхээ ч ажиж мэддэггүй болсон цаг даа одоогий бид буурал малчидаасаа ч дор орж дээ

Avatar

энэ доор бичсэн зарим хүмүүст 2012-02-20 182.160.47.242

судлаагүй байж дэмий донгохоо болиочээ ямар хүнээ байсан улс вэ монгол нутгийн газар зүйн хувиарт тохируулж гаргасан тоолол . дорнодод нар гарч байхад ховдод арай гараагүй байдаг шүү дээ . ламын гэгээн таниас арай жаахан дээр байхаа хүнийг муулахаа бол ядаж амиа бод бүх юм үйлийн үртэй

Avatar

Icheechee terbishee 2012-02-20 122.172.1.191

Jil bolgon ingej s*****a boliochee chinii naad hudal ugnees uidsan humuus zunduu bolj bn.

Avatar

Ирэх жил төр самуурна 2012-02-20 202.179.20.246

Эх орноо худалдсан ,цөмийн хаягдал оруулах хэлэлцээр хийсэн новшнуудыг буудан хороох жил болно.Үүнийг мэдэхгүй байж ямар зурхайч байхав дээ.

Avatar

WWW.TERGUUN.NET 2012-02-20 203.169.52.233

ТА ДЭЛХИЙД ШИНЭЭР НЭЭЛТЭЭ ХИЙЖ БАЙГАА КИНОНУУДЫГ ЦАГ АЛДАЛГҮЙ МАНАЙХААС ҮЗЭХ БОЛОМЖТОЙ. http://WWW.TERGUUN.NET

Avatar

Зочин 2012-02-20 124.158.90.25

12 sariin 21 -nd delhii sonono gesen hyleegeed l suuj baina hamag yumaa beldetsen baigaa

Avatar

1ОООзахиа с о м 2012-02-20 202.126.91.167

Манайх дээр байгаа нөvтбvvкvvд монголд бэлэн байгаа тул та бvхэн очиж vзэж хараад сонголтоо хийгээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Та манайхаар ороод л vз Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр1

Avatar

Mongol huu 2012-02-20 114.176.247.160

Hyajaagiin erliizuud yaasan ch olon boltsiin, buun shar huvalzuud, dun uvliin huiten china bayar mongol yosoor temdegledeg erliizuud Mongoloos zailuul taarna!!!

Avatar

Mongol huu 2012-02-20 114.176.247.160

Hyajaagiin erliizuud yaasan ch olon boltsiin, buun shar huvalzuud, dun uvliin huiten china bayar mongol yosoor temdegledeg erliizuud Mongoloos zailuul taarna!!!

Avatar

Turbat 2012-02-20 202.21.113.138

Yamar muuxai buduuleg xumuus Terbish bagshiig muulj baigaagaas uzexed bagsh maani zov tald ni l yavj baigaa yum baina

Avatar

Зочин 2012-02-20 202.179.20.242

л***р тэрбиш энэбиш бүүрбиш басбиш ТӨгс буянт БИШ ШҮҮ Нэрээрээ хүн хуурах гэсэн балиар л***р зохиол

Avatar

Зочин 2012-02-20 114.176.247.160

Hyajaagiin erliizuud yaasan ch olon boltsiin, buun shar huvalzuud, dun uvliin huiten china bayar mongol yosoor temdegledeg erliizuud Mongoloos zailuul taarna!!!

Avatar

ТААГҮЙ сэтгэгдэл төрүүлсэн 2012-02-20 202.179.20.242

бурхан шуу юмнууд сарыг одоо хүртэл тэнгэр ӨНЖҮҮЛЖ чадаад л байгаа юм биз дээ Уг нь ноднингоос өөрийгөө бурхан гэхгүй БИ ЖИРИЙН Л ХҮН гэж ярих болсон байлээ ш дээ Нөгөөх нь ч гэсэн ЧУЛУУ биш Ус чандмань эрдэнэ гэж ярьсан. л***р түвдүүд 22-нд сар шинийг тэмдэглэнэ. Тэнэг лалрууд

Avatar

Зочин 2012-02-20 114.176.247.160

Hyajaagiin erliizuud yaasan ch olon boltsiin, buun shar huvalzuud, dun uvliin huiten china bayar mongol yosoor temdegledeg erliizuud Mongoloos zailuul taarna!!!

Avatar

irgen 2012-02-20 202.9.40.179

Sartaigaa zordog buruu hotsrogdson zurhaigaa biznes hiij holjij bgaa ene hujaa tsarailsan Terbish yhvel taarna!

Avatar

ТААГҮЙ сэтгэгдэл төрүүлсэн 2012-02-20 202.179.20.242

бурхан шуу юмнууд сарыг одоо хүртэл тэнгэр ӨНЖҮҮЛЖ чадаад л байгаа юм биз дээ Уг нь ноднингоос өөрийгөө буран гэхгүй БИ ЖИРИЙН Л ХҮН гэж ярих болсон байлээ ш дээ Нөгөөх нь ч гэсэн Ус чандмань эрдэнэ гэж ярьсан.

Avatar

irgen 2012-02-20 202.9.40.179

Sartaigaa zordog hudlaa zurhaigaar ard tymnii shyysiig sorj holjij bgaa ene Terbish hujaagiin e****z yhvel taarna!!

Avatar

Зочин 2012-02-20 202.179.20.242

тэнэг амьтан 15-ны сарыг хоёр гурван удаа тэнгэрт гаргаад байгаарай Тэнэг царайлчаад Дув дугүй сар тэнгэрт хоёр гурва өнжинө гэж юу байсан юм Чиний тэр лалрууд чинь л Бурхан царайлчаад тийм юм зохиож тэнэгтээ биз

Avatar

түвдийн уурлах нь аймар 2012-02-20 202.179.20.242

түвдээр гарын үсгээ зурдаг балиар амьтан зайлаа зайл. Ганц хөх дээлтэй, гамбирнаас өөр идэх юмгүй байсан амьтан байсан гэсэн. Одоо их баяжаад монголчуудыг их муулах болсон гэсэн. Хар хөх царайлчаад

Avatar

шоогоо 2012-02-20 202.179.8.90

худлаа хүн мунхруулж мухар сүсэгийг гааруулсан хэнд ч хэрэггүй юм хийж балайтаж явах гэж. тэрбишийн зурхай зөвхөн монгол улсад монгол хүнд л үйлчилдэг үү. хятад орос ану хүмүүс бас мөрөө гаргаж засал хийлгэдэг үү. үгүй л байхгүй юу. тэглээ гээд тэд муу болж уу

Avatar

Зочин 2012-02-20 180.247.10.215

Иш Монголчууд минь дээ…Гуйя…Нэг л юмыг ойлгооч.Энэ бүх зурхай энээ тэр чинь зүгээр л бизнес шүү дээ…БИДНИЙ АМЬДРАЛ ЗӨВХӨН БИДНЭЭС ШАЛТГААЛНА…Чиний амьдалыг ямар ч зурхайч, ямар ч бөө, ямар ч лам хувилгаан сайжруулж чадахгүй…БАТАЛГААТАЙ

Avatar

ZOCHIN 2012-02-20 92.240.179.2

Terbish guya tanii zurhai uneheer mongoliin nutagt tohirson sain zurhai shuu! Ter eldev yum yaraad solooirood baigaa yumnuudiig tas tsohih heregtei ard tumnii dund hagaral gargah gesen sanaa muutai yumnuud soloirchil baig.Mongoliin ard tumen tanii ene olon jil hiisen ajliig chin uneldeg shuu TAND AJLIIN AMJILT HUSYE!!!

Avatar

Pee 2012-02-20 202.72.246.84

Mash zuv yavj baiga zurhai, ider 3 iin yusud tsagaan saraa hiideg mongol gej haana bdag ym… Mongoliin hutuldug zurhai bol yaah argagui manai hursund shingesen buteel yaaj ch uguisgeh geed chadahgui.

Avatar

Зочин 2012-02-20 202.70.39.254

Тегсбуянт зурхайг ламын гэгээнй шавийнхан буюу одоогоор баянхонгор аймгийн нутагт монгол орны тэг гортигт тааруулан гаргажээ

Avatar

Aмерик нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот. 2012-02-20 202.9.43.42

гол нь хамгийн олон тооны, хамгийн өргөн сонголттой, тэгээд бас хямд үнийн баталгаатай бусад газар хямд бол үнээ буулгана, Компютер Ланд 321 тоот, 3 давхарт, хойд шатний хажууд, 1 жилийн баталгаа, дээрээс нь баахан бэлэгтэй.

Avatar

Зочин 2012-02-20 124.158.78.109

hil

Avatar

Зочин 2012-02-20 124.158.78.109

hil

Avatar

Зочин 2012-02-20 124.158.78.109

hil

Avatar

Зочин 2012-02-20 124.158.78.109

hil

Avatar

Зочин 2012-02-20 124.158.78.109

hil

Avatar

Зочин 2012-02-20 124.158.78.109

hil

Avatar

zxzx 2012-02-20 194.27.105.82

ene lam pızda bas yu geed h*****d bgaan be ta nrıın hııgeed buteetsen yum yu bgaan be

Avatar

Зочин 2012-02-20 124.158.78.109

hil

Avatar

Зочин 2012-02-20 124.158.78.109

hik

Avatar

Зочин 2012-02-20 124.158.78.109

jk.h,ju

Avatar

Зочин 2012-02-20 182.160.19.8

Chi bitgii hudlaa s*** Ard tumen ene luivarchdaas angijrch baij chinii heleed baigaa ter saihan tsag chin ireh baih.Ajilgui ulssun ard tumniig hudlaa ugeer bitgii taivshiruul ard tumen

Avatar

Зочин 2012-02-20 202.21.112.2

Л.Тэрбиш гуайн цаглабар 1200 төг-өөр хямдхан худалдаалж байна 9907-7228

Avatar

Зочин 2012-02-20 202.21.112.2

Л.Тэрбиш цаглабар 1200 төг-өөр хямдхан зарж байна. 9907-7228.

Avatar

Зочин 2012-02-20 220.85.67.197

黃 gedeg chin shar l gej orchuulagdan shdee. Uulaasaa Ert deer olon zuuni jiliin omnoos mongolchuud Sharj Idexgui Shar Zurhaich gesen ugtei yum. Ugiig buruu orchuulaagui. Huan du Huan Li 2 oor utgaar buuna shuu ta xanz medex xunii derged sharaa boloh bii

Avatar

Mongol huu 2012-02-20 114.176.247.160

Hyajaagiin erliizuud yaasan ch olon boltsiin, buun shar huvalzuud, dun uvliin huiten china bayar mongol yosoor temdegledeg erliizuud Mongoloos zailuul taarna

Avatar

Зочин 2012-02-20 122.201.18.128

ш** энэ муугийн мэддэг гэж юу байсын

Avatar

1ОООзахиа с о м 2012-02-20 202.126.91.167

Манайх дээр байгаа нөvтбvvкvvд монголд бэлэн байгаа тул та бvхэн очиж vзэж хараад сонголтоо хийгээрэй мөн та бvхэндээ бэлэг болгож VНЭГVЙ АНТИВИРУС болон ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛУУД-г өргөн бариж байна Та манайхаар ороод л vз Манайх Монголдоо хамгийн хямд нь хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100 оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100 байна гэдэгт бид 100 итгэлтэй байна Баярлалаа Монголын хамгийн хямд интернет дэлгuuр3

Avatar

Tusgaar MGL shuu 2012-02-20 202.179.15.150

Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн сарын 23-нд хятадын хаврын тэргүүн сар гарсан. Тэгвэл манай улсад гунан үхрийн эвэр тас хөлддөг гурван есийн хүйтэн байсан шүү дээ.

Avatar

mongolkhuu 2012-02-20 202.179.16.83

sayahan fm radio-goor bohiin holboonii danzan guain yariltslagaas terbish zurhai sudlaachiin talaar sonsson yum. bidnii dund iin saihan hangai shig tushigtei hun bgaad bayarlaj yabna daa. tanii uhaan bilgiin nud urgelj tungalag baij Mongol tumendee altan gadas od met chigluulj yabaarai gej husie .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж