Ч.Амарболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг товлов

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Ч.Амарболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг товлов

Өнгөрсөн сонгуулийн дараа буюу 2008 оны долоодугаар сарын 1-нд их үймээн
гарч таван хүн амиа алдсан хэрэгт буруутгаад буй цагдаагийн зарим
удирдлагыг энэ сарын 27-нд шүүх юм байна.

Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан хошууч
генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийг УЕПГ-ын
дэргэдэх Мөрдөн байцаах албанаас тохиолдсон ажлын хэсэг шалган өнгөрсөн
оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд
шилжүүлээд байсан юм.

Шүүгчид хавтаст хэрэгтэй танилцах хугацаа өнгөрсөн пүрэв гарагт дуусах байсан ч хугацааг нь хойшлуулсан.

Ч.Амарболд нарт холбогдох хэргийн зүйл ангийг өөрчлөн цэргийн гэмт хэргийн зүйлчлэлээр шүүх гэнэ.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж