Төсвийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Төсвийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

“Төсвийн зарцуулалт ба татвар төлөгчдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг Монголын эдийн засгийн форумаас өнөөдөр 16 цагт Хууль зүйн хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр 3-4 илтгэл хэлэлцүүлэхээр болсон бөгөөд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтэн төсвийн ил тод байдлын талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцох ажээ. Энэхүү хэлэлцүүлгийн зорилгыг төвлөрсөн болон орон нутгийн төсөв, түүний төлөвлөлт, зарцуулалтанд хяналт тавих, цаашид хийх төсөв бүрдүүлэлтийн оновчтой шийдэлд хүрэх хэмээн зохион байгуулагчдын зүгээс тодорхойлж байна. 

Энэ нь гуравдугаар сарын 5, 6-нд болох Монголын эдийн засгийн чуулганыг угтан цувралаар хүргэж буй хэлэлцүүлэг, сургалтын нэг юм.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж