Мөнгө биш сүүгээ барьж золгоорой | News.MN

Мөнгө биш сүүгээ барьж золгоорой

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Мөнгө биш сүүгээ барьж золгоорой

Ердөө хоёрхон хоногийн дараа Монгол түмний уламжлалт баяр цагаан cap
болох гэж байна. Хаврын тэргүүн cap айлчилж, Монгол түмэн онд мэнд
орсны, нэг нас нэмсний баяраа тэмдэглэнэ. Айл бүр идээ цагаагаа базааж,
дээл гоёлоо бэлтгэж байгаа. Нэг хэсэг хөдөөнийхөн л энэ баярыг
тэмдэглэдэг мэтээр ханддаг байлаа.

Эсвэл хөгшид үр хүүхдээ хүлээж авах баяр мэтээр сурталчилдаг байв. Харин
сүүлийн жилүүдэд Монголчууд уламжлалт баяраа өргөн дэлгэр сайхан
тэмдэглэдэг болж. Нэг талаараа үндэсний үзэл нь сэргэж, Монгол хүн
гэдгээрээ бахархдаг болжээ, манайхан.

Бүр хошигновол хотынхон урин дулаан цаг ирж, утаанаас салах цаг болсныг
тэмдэглэдэг болсон гэх үү дээ. Яг ямар байдлаар цагаан сараа тэмдэглэх
нь гол биш. Харин Монголчуудын ухамсар дээшилж, үндэсний үзэл нь сэргэж,
цагаан сараар архинаас татгалзаж эхэлсэн нь бахархууштай. Сүүлийн
жилүүдэд цагаан сараар согтоод, торгон дээлтэйгээ гудамжинд унтаад
байгаа хүн харагдахаа больж.

Халамцуу хүн ч цөөн харагддаг болсон байна билээ. Энэ бол Монголчууд бид
ямар ухаантай, ухамсартай хүмүүс вэ гэдэг нь харагдаж байгаа юм.
Тиймээс энэ жилийн, дараа жилийн цагаан сараар ч архи бага ууж, үр
хүүхэддээ үлгэр дуурайл үзүүлж баярлацгаая гэж уриалмаар байна. Монгол
Улсын Ерөнхийлөгч 2010 оны шинэ жилээр архигүй баярлахыг ард түмэндээ
хандаж уриалсан. Цагаан сараар ч гэсэн сүүгээ өргөж, архинаас татгалзаж
баярлахыг уриалсан билээ.

Ерөнхийлөгч уриаллаа гээд архигүй баярлана гэж юу байдаг юм хэмээн ярих
нөхдүүд олон байгаа. Гэхдээ хэн нэгний уриалга гэдэг талаас нь биш
ухамсарлах цаг болсон гэдгийг мэдэрч, архинаас татгалзаж, цагаан
сараараа цагаан идээгээ дээжилж, сүүгээ өргөж байгаа хүмүүс түүнээс олон
байна гэдэгт итгэлтэй байна. Нэг удаа төрийн тэргүүн уриалсан л биз.
Тэгвэл одоо бид бие биедээ уриалах цаг болжээ.

Жил ирэх тусам хүмүүс архинаас татгалзаж, түүний хажуугаар ууц тавих,
бэлэг сэлт өгөх, мөнгө барьж золгох зэргээс татгалзахыг уриалж байна.
Эхнээсээ уриалгууд хэрэгжиж байгаа. Цаашид ч хүмүүс боломждоо
тулгуурлаж, зарим нэг уриалгыг хэрэгжүүлж цагаан сараа тэмдэглэнэ биз
ээ. Энэ жилийн цагаан сараар хүмүүс архинаас, мөнгө барьж золгохоос урьд
жилүүдийнхээс илүү татгалзах байх гаж бодож байна.

Мөнгө яах вэ, амьдралын чухал хэрэгцээ мөн. Гэхдээ бидний эцэг, эх үр
хүүхдээсээ мөнгө горьдож, хэн нь хэдэн төгрөгтэй золгох нь вэ гэж
уралдуулдаггүй нь лавтай. Түүний оронд өндөр настнууддаа эдийн дээд
хадаг, идээний дээж сүүгээ бариад золгоё л доо. Цагаан сарын баяраар
цагаан сэтгэлийн илэрхийлэл болгож, цагаан сүүгээ барьж золгоно гээд бод
доо. Сайхан байгаа биз дээ.

Мөн чанараараа бүх зүйл сайхан таарч байгаа биз. Үнэхээр мөнгө төгрөг
өгмөөр байвал гэртээ урьж, дайлж цайлсныхаа дараа гарын алгыг дээш нь
харуулж, буянтай, олзтой явахыг бэлгэдэж бэлэг сэлтээ өгнө биз. Энэ
мэтчилэн бид биедээ уриалах зүйл их байна аа. Хүн хэдий ухаантай ч
хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг ардын үг байдаг даа.

Тиймээс нэг нэгэндээ хэлж, уриалж л байя. Нэг л өдөр бид цагаан сараараа
архидан согтуурдаггүй, хэн нь илүү мөнгө барьж золгож, бэл бэнчингээрээ
уралддаггүй болно. Энэ сайхан уламжлалт баяраараа ураг саднаа таньж
мэддэг, уулзалдан баярладаг болох байх аа.

Монголчууд ухаалаг, сийрэг оюунтай, босоо хийморьтой, сүүн замтай ард түмэнсэн билээ.

Н.Пунцагболд

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Aмерик нөүтбүүкний төв Компьютер Ландын 321тоот. 2012-02-20 202.9.45.251

гол нь хамгийн олон тооны, хамгийн өргөн сонголттой, тэгээд бас хямд үнийн баталгаатай бусад газар хямд бол үнээ буулгана, Компютер Ланд 321 тоот, 3 д
авхарт, хойд шатний хажууд, 1 жилийн баталгаа, дээрээс нь баахан бэлэгтэй.

Avatar

Айлчин 2012-02-20 80.50.63.250

Тэгээд хадаган дээр хайрцагтай сүү барьчихаад зогсож байх уу? Та нар харин битгий тэнэгт.

Avatar

Зочин 2012-02-20 203.91.117.4

МӨНГӨ БАРЬЖ ЗОЛГОХ ГЭЖ ТЭНЭГ ЮМ АЛЬ СҮҮЛД УЛААНБААТАРЧУУД Л ГАРГАСАН ХӨДӨӨД ИЙМ БАЛАЙ ЮМ БАЙГААГҮЙ МОНГОЛ ЁСОНД Ч ИЙМ УТГАГҮЙ ЮМ ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ОНИГОО

Avatar

Зочин 2012-02-20 203.91.117.4

МӨНГӨ БАРЬЖ ЗОЛГОХ ГЭЖ ТЭНЭГ ЮМ АЛЬ СҮҮЛД УЛААНБААТАРЧУУД Л ГАРГАСАН ХӨДӨӨД ИЙМ БАЛАЙ ЮМ БАЙГААГҮЙ МОНГОЛ ЁСОНД Ч ИЙМ УТГАГҮЙ ЮМ ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ОНИГОО

Avatar

Иргэн 2012-02-20 182.160.7.136

Сайн байна. энэ мэт уриалга. сурталчилгээ бүхнийг нэг дор өөрчлөхгүй ч тэр зүг рүү хандуулж байгаа нь сайшаалтай Архигүй, ууцгүй тэмдэглэдэг цаг үе ирнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж