Мексикийн шоронд 38 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

Мексикийн шоронд 38 хүн амиа алджээ

Мексикийн нэгэн шоронд өчигдөр үймээн дэгдсэнээс 38 хүн амиа алджээ. Мексикийн Нуэво-Леон мужийн Аподака дахь шоронд хоригдлууд хуягийг барьцаалж, үймээн дэгдээсэн байна. Дээрх хэргийн талаар мэдээлсэн хамгаалалтын ажилтны гэрчилж буйгаар хоригдлуудын зарим нь матрасса шатааж, галын дохиог ажиллуулсан аж. Өчигдөр өглөө болсон эмх замбараагүй явдлыг цагдаа нар үдэд зогсоосон гэнэ. Хоригдлуудын дийлэнх нь хар тамхи зөөвөрлөсөн хэрэгтэй дээрх шоронд юунаас болж үймээн дэгдсэн нь тодорхойгүй байгаа аж. Үймээний үеэр хэчнээн хүн гэмтэж бэртсэн болон амиа алдагсад бүгд хоригдлууд байсан эсэхийг шоронгийн удирдлагууд нууцалж байгаа гэнэ. Хоригдлуудын ар гэрийнхэн болсон явдлын талаар тайлбар хийхийг хүлээн шоронгийн гадаа ирээд байгаа гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард тус шоронгийн сэтгэхүйн эмнэлэгт гал гарснаас болж 14 хоригдол амиа алдаж, 35 нь түлэгдэж, гэмтсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж