Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан, О.Мөнхбат дасгалжуулагчтай “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Баянмөнх эхний тойрогт Туркменистаны бөх Батыр Боржаковыг 3:49, 4:0, 2:1 харьцаатай ялсан ч удаахь барилдаандаа Ираны бөхөд 1:3, 2:2 оноогоор дийлджээ. Ингээд дагах барилдаанд зодоглож, хүрэл медалийн төлөө Тажикистаны бөх Николай Ноевыг 2:0, 1:0 харьцаатай ялснаар тивийн аваргаас анхны медалиа хүртжээ. 96 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Д.Хүдэрбулгын тухайд нэгдүгээр тойрогт Тайванийн бөх Вен Чень Хунг 6:0, 6:0 онооны харьцаагаар хожиж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын бөх Ким Жа Кангтай барилдаж, 0:1, 1:0, 0:1 онооны харьцаагаар дийлдэж, дагах барилдаанд Хятадын бөх Лижу Вуг 1:0, 1:0 харьцаатай ялснаар хүрэл медальд хүрч, Азийн аваргаас анхны медалиа зүүжээ. Харин ОУХМ Ж.Чулуунбат 120 кг-ын жинд нэгдүгээр тойрогт БНСУ-ын бөх Кунг Жин Намыг 5:0, 3:0, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн бөх Кумар Жодиндерийг 4:0, 1:0 онооны харьцаагаар дийлж, гуравдугаар тойрогт Ираны бөх Парвиз Хадид 1:0, 0:1, 0:2 онооны харьцаагаар өвдөг шороодож, дагах барилдаанд Японы бөх Нобиуши Аракадийг 3:0, 1:0 харьцаатай ялснаар хүрэл медаль хүртжээ. Тэрбээр ийнхүү тивийн аваргаас дөрөв дэх медалиа зүүсэн байна.
Эмэгтэйчүүдийн тухайд 67 кг-д Ц.Баярзаяа, 72 кг-д Б.Одончимэг нар мөнгө, 59 кг-д Э.Цэвэгмид хүрэл медаль хүртсэн байгаа. Түүнчлэн Э.Нарангэрэл /48 кг/, Э.Сумъяа /55 кг/, Ш.Түмэнцэцэг /63 кг/ нар медалийн төлөө барилдаж, ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ. Улмаар эмэгтэйчүүд багийн дүнгээр тавдугаар байрт шалгарчээ.
Азийн аварга шалгаруулах тэмцээний дүнг танилцуулж байна.
Эмэгтэй 48 кг:
1. Чжао Шаша /БНХАУ/
2. Ю-Ми Ли /БНСУ/
3. Михрнисо Нурматова /Киргиз/
3. Ери Тосака /Япон/
Эмэгтэй 51 кг:
1. Ли Хью /БНХАУ/
2. Ю Мияхара /Япон/
3. Юнг-Жо Ким /БНСУ/
3. Н.Неха /Энэтхэг/
Эмэгтэй 55 кг:
1. Канако Мурато /Япон/
2. Ти Дью Нинх Тран /Вьетнам/
3. Айжан Исмагулова /Какакстан/
3. Геета Геета /Энэтхэг/
Эмэгтэй 59 кг:
1. Каеко Шимада /Япон/
2. Шенлайн Янг /БНХАУ/
3. Энхбаярын Цэвэгмид /Монгол/
3. Айым Абдильдина /Казакстан/
Эмэгтэй 63 кг:
1. Хуан Хи /БНХАУ/
2. Мин Вэнь Хуа /Тайвань/
3. Татьяна Захарова /Казакстан/
3. Рио Ватари /Япон/
Эмэгтэй 67 кг:
1. Елена Шалыгина /Казакстан/
2. Цэрэндоржийн Баярзаяа /Монгол/
3. Алтанай Кузу Анарбек /Киргиз/
3. Ксинью Лью /БНХАУ/
Эмэгтэй 72 кг:
1. Гюзель Манюрова /Казакстан, Азийн гурван удаагийн аварга/
2. Бадрахын Одончимэг /Монгол/
3. Мами Шинкаи /Япон/
3. Ян Хонг /БНХАУ/
Эрэгтэй 55 кг:
1. Хасан Фарман Рахими /Иран/
2. Ясихиро Инабо /Япон, ДАШТ-ий хүрэл медальт/
3. Амит Кумар /Энэтхэг/
3. Жин Чол Ким /БНСУ/
Эрэгтэй 60 кг:
1. Йогешвар Дут /Энэтхэг/
2. Масуд Махмуд Эсмаэль Пооржоубари /Иран/
3. Банзрагчийн Баянмөнх /Монгол/
3. Томотсугу Ёшида /Япон/
Эрэгтэй 66 кг:
1. Мехди Тагави Кермани /Иран/
2. Максат Даыулбаев /Казакстан/
3. Парвеен Рана /Энэтхэг/
3. Жун Юнг Хо /БНСУ/
Эрэгтэй 74 кг:
1. Салех Саед Гударзи /Иран/
2. Абдулхаким Шапиев /Казакстан/
3. Такафуми Кожима /Япон/
3. Шанг Шонгуа /БНХАУ/
Эрэгтэй 84 кг:
1. Есхан Насер Лашгари /Иран/
2. Жае Синг Ли /БНСУ/
3. Ву Зижин /БНХАУ/
3. Наоки Момма /Япон/
Эрэгтэй 96 кг:
1. Магомед Мусаев /Киргиз/
2. Ким Жа Канг /БНСУ/
3. Доржхандын Хүдэрбулга /Монгол/
3. Ефран Морадали Амири /Иран/
Эрэгтэй 120 кг:
1. Парвиз Хади /Иран/
2. Лей Лианг /БНХАУ/
3. Жаргалсайханы Чулуунбат /Монгол/
3. Ержан Дуйсенбеков /Казакстан/